Өөрийгөө хянаж дийлэхгүй юм

Миний хайрлаж тусалж явсан дүү маань нөхөртэй минь сексийн харилцаа үүсгэжээ. 3-аас 10 хүртэл удаа гэвч хэзээ эхэлсэн хэн нь эхэлснийг мэдэж чадаагүй, мэдэхийг хүссэн ч нөхөр ам ангайхгүй нөгөө яшка дээр нь очиж болно л доо. Намайг араар тавьсныг мэдсэнээ ч нөхөртөө хэлээд, хэлэхээсээ өмнө аль аль үр дагаврыг тооцоолоод өөрийгөө нилээн бэлдсэн байсан. Ярилцаад өөрсдийн гэр бүлийн харилцаагаа аварч үлдэхээр болсын.

Бид нялх хүүхэдтэй дээрээс бие биедээ маш их хайртай эгэл амьдралын төлөө хичээж яваа залуу гэр бүл, энэ хугацаанд гэр бүлийн маргаан огт гардаггүй яг тэр яшкагаас болж л их муудалцдаг байж одоо бодоход яалтай ч билээ. Ярилцаад сар гаруй хугацаа өнгөрсөн ч би тэр сексийн явцийг нь бодож шаналж байх зэвүүцэл дунд хүүхдүүд ирээд эрхлэх гээд байвал ер нь л харилцах оролдлого хийх үе таарвал эмоцоороо чанга дуугарах уурлах хашгичих нь холгүй өөрийгөө хянаж дийлэхгүй юм.

Хааяа хааяа тэр явцийг бодоод гөлийчихөөд байх үед нөхөр маань анзааргатай байж намайг тэвэрч тайтгаруулдаг гэвч энэ сэтгэлийн шарх хэдэн арван жил өнгөрсөн ч сэдэрсээр байх бололтой. Гэр бүл араар тавилтын талаар мэргэшсэн сэтгэл зүйч гэж байдаг болов уу? Эсвэл зүгээр гэр бүлийн харилцаа ч юм уу санал болгооч…

2 Comments

  1. Oilgohgui yum says:

    Yagaad dandaa yawaldsan huuhniig muulaad, haraagaad baidag yum bol. Minii nuhur namaig araar tawibal bi nuhurteigee l yarina. Ter hun nadad unench baina gej amlaj minii umnu hariuzlaga huleesen bolohoos ter huuhen tegeegui sh dee. Ter huuhen ehelsen bailaa ch er hun ugui geed zaigaa awahad boloh baisan biz dee. Ter huuhen barij awaad huchindehgui ni oilgomjtoi.

  2. Oogoo says:

    Манай нөхөр 1998-2002 оны хооронд охиноо төрсөний дараахан нэг багш хүүхэнтэй 4 жил явалдсан байгаа юм. Би мэдээд бүр шок, нөгөө хүүхнийг нь алчихмаар санагдаж билээ. Гэхдээ би тэвчиж нөхөртэйгээ ярилцсан манай нөхөр уучлалт гуйгаад дахиж харьцахгүй гэсэн. Түүнээс хойш 25 жил бие биенээ итгэж амьдарлаа нэмж 3 сайхан хүүхэдтэй болсон. Мэдсэнээс хойш эхний жилүүдэд маш их хямардаг юм аа. Цаг хугацаа яваад олон хүүхэдтэй болоод ирэхээр аяндаа засардаг юм. Одоо тэр хүүхнийг харахаах хачин царай муутай юманд нөхөрөө өгч явуулаагүйд өөртөө баярладаг даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.