Мөнгө үү? Сэтгэл үү?

За ёстой кино, дуун дээр гардаг шиг л 2 сонголт өмнө минь тулгараад байна яах вэ? Найз залуутайгаа 3 гаруй жил үерхэж байна. Надаас ах. 30 гарсан залуу. Одоо хүртэл өөрийн гэсэн өмч хөрөнгө юу ч байхгүй. Жоохон mommy’s boy талдаа. Ээжтэйгээ амь гэж жигтэйхэн. Нилээдгүй хугацаанд үерхэж байна гэж би хувьдаа бодож байгаа, гэвч одоо хүртэл тусдаа гарах нтр гэсэн юм ярьдаггүй ээ, ярихаар шалтгаан нь мөнгөггүй гэнэ.

Мөнгө олоод цуглуулаад гээд ярьж байгаа юмыг нь сонсохоор нэг л үл бүтэх. Амьдралын талаар ер нь нарийн ширийн юм мэдэхгүй л өссөн юм шиг. Тэгээд цугтаа болгоё бүтээе гэхээр нэг л өөдтэй амьдралтай зүйл ярихгүй юм бөөн хийсвэр. Мөнгө цуглуулье гэж бодож байгаа юм байхгүй, өөр юм авахад мөнгөө үрдэг. Эртхэн салаад эд хөрөнгө хараад өөр хүнтэй үерхье гэж бодохоор сэтгэлтэй байгаад байдаг яах вэ?

Ер нь ийм ээжийн хүүг яах ёстой байдаг юм болоо? Эр хүн болно гэж байдаг болвуу? Аавгүй өссөн гээд бүх хүн ийм байдаггүй биз дээ. Надад аягүй сайн уг нь. Гэхдээ бүсгүйчүүд “уг нь сайн залуу” гэж бодоод алддаг гэдэг шиг юм болох гээд байгаа ч юм шиг. Мэдэхгүй ээ үнэхээр, сэтгэл байгаад болгьё гэхээр амьдралтай шийдвэр гаргаж чадахгүй, үйлдэл хийхгүй, хөнгөн хийсвэр яриатай, тэр ярианд нь би ядаж байхад итгэчихнэ. Үнэхээр яахаа мэдэхгүй болох үе байдаг юм байна. Зөвлөгөө өгөөч? Санал бодлоо хуваалцаарай баярлалаа.

Ер нь та нарын хувьд: Мөнгө үү? Сэтгэл үү?

4 Comments

  1. says:

    Bi ch eejteigee osson bas l baby bsan2. Gol n ooroo uhaarah ym bolow uu. Hajuud 1 hun hicheegeed bhad bi ch bas gj boddiin bnle. Tgd eejiinhaa derged bol butehgu ym bn gj tungaagaad. holdoj bj l hariutslaga biyee daahiig surah ym bn gj onshlood gadaadad garsan bdin. Tgd l amidral tsom oshiglood l orood irheer surj l bndaa. Ter hunii chn l uhamsar medndee tgd

  2. ыбөм says:

    Ээжтэйгээ хамт өссөн хүүхдүүд яг 2 төрөл байдаг юм шиг ажиглагддаг. Нэг хэсэг нь бол аавыг орлоод сурчихсан байдаг, нөгөө хэсэг нь яг л тэгээд baby-ээрээ… Чи нэг сайн анзаараад үз. Юу вэ гэхээр найз залуу чинь өөр дээрээ хариуцлага авч чадаж байна уу? гэдгийг л сайн анзаар. Амьдрал бол урт хугацааны аялал. Тийм болохоор урт хугацаанд, тэвчээртэйгээр, өөр дээрээ хариуцлага үүрч чадах хүнийг л сонгох хэрэгтэй. Яагаад гэхээр ядаж л та 2 хүүхэдтэй болно. Тэр үед хүссэн ч эс хүссэн ч мөнгө гэдэг хамгийн чухал зүйл болж хувирдаг. Үүнийг зөв ойлгоод, амьдралаа авч явахын төлөө ачаа үүрч чадах уу л гэдэг чухал юм. Яг үнэндээ амьдралыг хайр сэтгэл (сэтгэл хөдлөл) биш урт хугацаанд гаргах ур ухаан, сэтгэлзүй, тэвчээр л авч явдаг юм шүү!

  3. ах хүү says:

    30 гарчаад ийм байгаа бол хамт амьдарвал чи бүх юмаа л зохицуулаад явах байхдаа. Гэр бүлээ авч явах ажилтай л болнодоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.