Ойртох тусам нэг л муухай санагдаад байх юм

Сайн байцгаана уу та бүхнээс юм асууж болох уу? Би 30 настай эмэгтэй. 10 жилээ төгсөөд 13 жил өнгөрчээ. Удахгүй 10 жилийн уулзалттай юм аа. Ангийнхаа уулзалтад очъё гэж бодож байгаа ч, ойртох тусам нэг л муухай санагдаад байх юм.

Би бүтэн өнчин байрны охин байлаа. Өнчин болохоор жаахан байх даа үнэхээр их дээрэлхүүлдэг байсан. Гайгүй сурчихвал дүнгээр боодог, урлагийн үзлэг уралдаанд оруулдаггүй багш хүртэл байлаа. Сумаасаа гарснаасаа хойш дахиж нэг ч удаа очоогүй. Дахиж хэзээ ч тэр газар очихгүй гээд явсан 13, 14 жил өнгөрсөн байна. Яахав өнчин учраас тэтгэлгээр дээд сургуульд сурч төгсөөд одоо төрийн албанд ажилладаг. Хоёр идэхгүй ч өмнөхөө бодвол хамаагүй гоё амьдарч байгаа. Бие хаа, царай зүс ч хэнд ч гологдохоор биш болсон.

Гэхдээ хүүхэд насанд авсан сэтгэлийн шарх үнэхээр гүнзгий байдаг юм шиг ээ. Би Facebook, Instagram дээр ангийнхаа хэнтэй ч найз байхыг хүсдэггүй. Өөрийгөө мундаг явж байна гэж харуулаад очмоор ч юм шиг, нөгөө талаар очоод сайхан дурсамж байх биш хүүхэд насны тухай хүмүүс ярихад надад нулимс л байна. Халтар гахай, найзгүй өнчин гуйлгачин хэн ч биш энэ үгнүүдээс айж байна, чи хэзээ ингэж өөрчлөгдөв өө гэж хэлэх байх гээд очмооргүй ч юм шиг. Яах нь дээр бол? Ангийн охид хөвгүүд дарж байгаад нүүр лүү ээлжлээд нулимдаг, цүнх дэвтэр хогийн саванд хийх, ундааны саванд шээгээд дээр асгаж л байсан…

12 Comments

  1. Bz says:

    Битгий оч. Эхнээсээ чамайг хайгаад иртэл нь битгий тоо.

    Хүн новшнуудад тоогдох гэж биш өөрөө сайхан байх гэж оршдог юм

  2. Batnaa says:

    Ochood hen bolsonoo haruul. Uur amisgal tuhgui bwl shuud hayaad garsan deer.

  3. buuk says:

    chi uuruu segtsiin uwchtei ym bish ochmoorgui bag bol tgd l boliochdee henees yu asuugd bgn och gewel ochij boli gewel bolih ymuu busdiin ugeer ug hj amidardag mal bish bol uuruu shiid

  4. Z says:

    Ochih yum bol buh yum chn sedreed daraa n gertee ireed bur l hetsuu baih bolno. Chamaig hezee iim baisiin gesen nudeer bugd harna. Gadnaa hudlaa chi sain yavaam baina mundag baina ntr gej hudlaa saimshirna. Ter hediig zugeer odoo martsan n deer dee gej zuvlii. Naad uulzalt chn bolood duussanii daraa ene bodluud chn arilna. Ochoogui n deer baih daa gej bodogdloo

  5. comment says:

    хүн тухгүй өайгаа газаи очоод хэрэггүй багын сэтгэл зүйн шарх эдгэхэд хэцүү улам сэдрэнэ хол байж эдгээх хэрэгтэй би бас багадаа 10 жилийнхэнтэйгээ нийлдэггүй bully хийлгүүлдэг байсан одоо хийгэмд эзлэх өайр суурь амьдрал шал өөр болсон ч 10 жилийнхэнтэйгээ уулзахад үнэхээр тухгүй байдаг

  6. Байлдан дагуулагч says:

    Очих хэрэгтэй зугтаад байвал наад сэтгэлийн шарх чинь арилахгүй ээ. Очоод чамайг хүндэлдэг ядаж л тэдний буруу байсныг нь харуулж байж сэтгэл чинь онгойж чи тэрийгээ давж гарна. Зугтах чин ялах зам биш шүү дээ хэзээ нэгэн цагт заавал учирах ёстой учир заавал очих хэрэгтэй. Хүсвэл холбогдоорой

  7. тэнэг новшнуудад says:

    Ийм новшнуудтай уулзаж яах юм. Өөрсдөө хөдөөний хар халтарууд байж бас нэг нэгнээ дээрэлхэнээ бас. Хөдөөний оркууд учраас чамайг одоо ч сайнаар хэлэхгүй атаархаж улам муугаар хэлэх болно. Наад хөдөөний халтаруудаа битгий тоо. Тэр чигт нь хая.

  8. нэр says:

    Ямар адгийн шаарнуултай хамт сурч байсан юм бэ. Тэд нар дээр очиж доошоо орох хэрэг юу байна. Өөрийхөөрөө сайхан амьдраад яваарай.

  9. mail says:

    ямар аймар юм, битгий оч

  10. Sak says:

    Dram авсан бол очоод хэрэггүй дээ.Хая хая

  11. Бек says:

    Dram авсан бол очоод хэрэггүй дээ.Хая хая

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.