Хэрхэн өөрийгөө чөлөөлөх вэ?

Сайн байцгаана уу? Ах эгч нараа би дөнгөж 20 хүрч яваа оюутан охин. Амьдралд хараахан хөл тавьж эхлээгүй байгаа ч өөрийгөө бусдаас илүү бие даасан, амьдралын талаарх үзэл бодол, мэдлэгтэй, хүмүүжилтэй гэж боддог. Би өөрийгөө ямар ч муу зуршилгүй архи тамхи хэрэглэдэггүй, тэнэдэггүй учраас бусдаас онцгой юм шиг мэдэрдэг. Үеийхнийхээ мэдэхгүй зүйлийг мэддэг, зөвлөдөг болохоор зан чанарын хувьд бол би олны дунд хэт их эготой.

Жишээлбэл: Ангийхан маань аялал зугаалганд явах нь миний ойлголтоор бол маш их архидан согтууралт, завхайрал гэж ойлгогддог учраас би 12-н төгсөлтийн зугаалгаараа ч яваагүй зожиг, сэжигч хүн. Үеийн залуучууд маань бүгд тийм биш ч би тэднээс ихэнхдээ зайгаа барьж ганцаараа ганцаардмал хүрээлэлгүй өссөн. Би бол сайн хүн харин тэд л хүмүүжилгүй олиггүй учраас тэдэнтэй би нийлэхгүй гэсэн ойлголт тархины минь ёроолд суучихсан гэсэн үг. Энэ зангаасаа болж би найз нөхөдгүй, өсвөр насны найз нөхдийн дурсамж, залуу насны эрч хүчийг мэдрэлгүй явж байгаа. Үерхэж буй залуугаа ч яг өөр шигээ гэр амьтай, муу зуршилгүй байлгах гэснээсээ болж түүнийгээ найз нөхөдгүй болгочихсон.

Найзуудтайгаа уулзах л юм бол ууж идээд, унтаж хэвтэн, хэрэг төвөгт орооцолдоно гэсэн хар бодолтой. Үүнээс болж найзууд нь ч надад дургүй. Гэвч манай хүн огт тийм муу хүн биш. Тийм зүйл хийж байгаагүй ч би энэ зангаасаа болж хайртай хүнийхээ сэтгэлд хүртэл юм хийж, хүрээлэлгүй болгож, залуу насыг нь гоёор нь байлгаж чадахгүй байгаа. “Миний л зөв” гэсэн эгогоосоо болж түүнийгээ одоо алдахад хүрээд байгаа. Мэдээж түрүүлж уучлалт гуйж чадахгүй байгаа маань хэрэггүй эго буюу хүмүүжил дорой байгаагийнх ч юм шиг.

Мөн би нийгмийн дунд болж буй асуудалд хэт онолын ухаанаар мэдэмхийрч хандаад, санал зөрчилдөж гэр бүлтэйгээ хүртэл муудаж хайртай ээжийгээ загнаж гомдоосон. Би бусадтай үнэхээр таарч нийлдэггүй зожиг бас өндөр эготой. Үүнийгээ тэр үедээ ойлгохгүй бусдыг гомдоож бас бусдаас зайгаа барьдаг. Энэ зангаа яг яах ёстой вэ? Хэрхэн өөрийгөө чөлөөлөх вэ? Хэрхэн бусад залуучууд шиг ууж идэхгүй ч энэ залуу насаа сайхан дурсамжтай өнгөрөөж, хүмүүсийн дуртай, хамт байхад тухтай төрлийн хүн нь болох вэ? Маш их ганцаардаж байна. Намайг хэн ч ойлгодоггүй гэж өөрийгөө өмөөрч явахаас ч залхах юм…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.