Хэрхэн өөрийгөө чөлөөлөх вэ?

Сайн байцгаана уу? Ах эгч нараа би дөнгөж 20 хүрч яваа оюутан охин. Амьдралд хараахан хөл тавьж эхлээгүй байгаа ч өөрийгөө бусдаас илүү бие даасан, амьдралын талаарх үзэл бодол, мэдлэгтэй, хүмүүжилтэй гэж боддог. Би өөрийгөө ямар ч муу зуршилгүй архи тамхи хэрэглэдэггүй, тэнэдэггүй учраас бусдаас онцгой юм шиг мэдэрдэг. Үеийхнийхээ мэдэхгүй зүйлийг мэддэг, зөвлөдөг болохоор зан чанарын хувьд бол би олны дунд хэт их эготой.

Жишээлбэл: Ангийхан маань аялал зугаалганд явах нь миний ойлголтоор бол маш их архидан согтууралт, завхайрал гэж ойлгогддог учраас би 12-н төгсөлтийн зугаалгаараа ч яваагүй зожиг, сэжигч хүн. Үеийн залуучууд маань бүгд тийм биш ч би тэднээс ихэнхдээ зайгаа барьж ганцаараа ганцаардмал хүрээлэлгүй өссөн. Би бол сайн хүн харин тэд л хүмүүжилгүй олиггүй учраас тэдэнтэй би нийлэхгүй гэсэн ойлголт тархины минь ёроолд суучихсан гэсэн үг. Энэ зангаасаа болж би найз нөхөдгүй, өсвөр насны найз нөхдийн дурсамж, залуу насны эрч хүчийг мэдрэлгүй явж байгаа. Үерхэж буй залуугаа ч яг өөр шигээ гэр амьтай, муу зуршилгүй байлгах гэснээсээ болж түүнийгээ найз нөхөдгүй болгочихсон.

Найзуудтайгаа уулзах л юм бол ууж идээд, унтаж хэвтэн, хэрэг төвөгт орооцолдоно гэсэн хар бодолтой. Үүнээс болж найзууд нь ч надад дургүй. Гэвч манай хүн огт тийм муу хүн биш. Тийм зүйл хийж байгаагүй ч би энэ зангаасаа болж хайртай хүнийхээ сэтгэлд хүртэл юм хийж, хүрээлэлгүй болгож, залуу насыг нь гоёор нь байлгаж чадахгүй байгаа. “Миний л зөв” гэсэн эгогоосоо болж түүнийгээ одоо алдахад хүрээд байгаа. Мэдээж түрүүлж уучлалт гуйж чадахгүй байгаа маань хэрэггүй эго буюу хүмүүжил дорой байгаагийнх ч юм шиг.

Мөн би нийгмийн дунд болж буй асуудалд хэт онолын ухаанаар мэдэмхийрч хандаад, санал зөрчилдөж гэр бүлтэйгээ хүртэл муудаж хайртай ээжийгээ загнаж гомдоосон. Би бусадтай үнэхээр таарч нийлдэггүй зожиг бас өндөр эготой. Үүнийгээ тэр үедээ ойлгохгүй бусдыг гомдоож бас бусдаас зайгаа барьдаг. Энэ зангаа яг яах ёстой вэ? Хэрхэн өөрийгөө чөлөөлөх вэ? Хэрхэн бусад залуучууд шиг ууж идэхгүй ч энэ залуу насаа сайхан дурсамжтай өнгөрөөж, хүмүүсийн дуртай, хамт байхад тухтай төрлийн хүн нь болох вэ? Маш их ганцаардаж байна. Намайг хэн ч ойлгодоггүй гэж өөрийгөө өмөөрч явахаас ч залхах юм…

7 Comments

  1. alicechain53@yahoo.com ... says:

    oyutan bolood amidral oor hev mayg oor humuuseer hureeluuleed irheer ehendee tgdimaa. Busad hunees hol hondii medremj torj bga teriigee bi bol grunge sonsoj ongroodog bsnda Bi eregtei ch gsn emegtei chamd zovolgoo oghod naad zamaaraa buur iluu zorigtoi alhaad uzeh heregtei sanaa zovhiin orond.

  2. alicechain53@yahoo.com says:

    oyutan bolood amidral oor hev mayg oor humuuseer hureeluuleed irheer ehendee tgdimaa. Busad hunees hol hondii medremj torj bga teriigee bi bol grunge sonsoj ongroodog bsnda Bi eregtei ch gsn emegtei chamd zovolgoo oghod naad zamaaraa buur iluu zorigtoi alhaad uzeh heregtei sanaa zovhiin orond.

  3. Ах says:

    Сансар огторгуй эсвэл буддагийн сургааль сонирхож судал. Хэн ч биш гэдгийг чинь мэдрүүлнэ. Өөрийн эгогоо мэдсээр байж ингээд байгаад байгаа нь чамайг туйлшрах эмгэгтэй байж магад гэдгийг харуулж байна. Хөгширсөн хойноо дурсаж инээх зүйлгүй л гөлийсөн юм болох байх даа.

  4. Байлдан дагуулагч says:

    Өөрөөсөө ухаантай мэдлэгтэй хүнтэй харилц тэгэхээр наад эго гэдэг зүйл чинь хэнд ч хэрэггүй байсныг ойлгоно

  5. buuk says:

    ego enter gj goyor yriad yhw bi gdg uwchinuusuu salj chdhgui bol tgd l nasaaraa hara,msal dund amidraad l uhdeg bhdaa uhaan uhamsar chin ene zuund hotsrogdoj bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.