Хэзээ ямар биеэ үнэлэгч хайх бол гэж бодож амьдрах ёстой юу?

Нөхрийгөө урьд шөнө янхан авч хоносныг мэдчихлээ. Ер нь анх удаа биш гэдгийг нь ч мэдсэн. Тэр хүүхэн бол яахав “Танай нөхөртэй хайр дурлалын холбоо харилцаа байхгүй зүгээр л нэг шөнө өнгөрөөж хэрэгцээгээ хангасан төдий, амьдралынхаа асуудлыг нөхөртэйгөө л ярилц. Надад мөнгө л чухал” гэсэн хариу өгсөн. Угаасаа янхан байна лээ.

Одоо үнэхээр харахаар уур хүрээд байна. Хэдий хэрэгцээгээ хангасан төдий гэж бодож болох ч нэг удаагийн удаа ч биш гэж бодохоор гол харлаад байна. Сална гэсэн бодол бол энэ хүнд байхгүйг би мэднэ. Зүгээр л надад сэтгэл хангалуун биш болж. Зүгээр л янхан ч хамаагүй хайдаг болж. Хүмүүс өөрийгөө өөрчил, гоё бол гэж зөвлөх л байх. Би хангалттай гоё хүүхэн.

Зүгээр л үр хүүхэд гэр бүлээ бодож өөрийгөө умартаж амьдарчээ. Ямар хариугаа авна гээд өөр хүнтэй явалдалтай биш. Одоо чи янханаар намайг сольсон гээд салах хэцүү, тэвчээд за яахав янхан чинь хүн биш гээд хаях хэцүү. Та нараас л зөвлөгөө авъя. Салъя гээд зориглох ёстой юу? Эсвэл дахиж хэзээ ямар биеэ үнэлэгч хайх бол гэж бодож амьдрах ёстой юу?

2 Comments

  1. Zochin says:

    Nuhur chn nuuts amragtai bolvol naadahnaas chn bur l doloon dor shde….. Uur huuhentei chatlaal, bolzool, erhluuleel, nuutsaar bainga uulzaal, terendee sain main boltson bol yaana. Beleg selt uguul… Bur l lalriin shde. Harin zugeer mungu tuluud sexiin heregtseegee hangasan baina. Magadgui ter huuhenteigee bas yarih heregtseegee ch hangasan baih….. Ger bulee gej l bgan bna. Tolgoi n olgoi bolchoogui baina. Asuudliig ehleed UURUUSUU, UURSDUUSUU HAI

  2. b says:

    ehleed shaaltaj sur gichii mini.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.