Эхнэр салаад нэг дүүргийн хурган даргын эхнэр болохоор шийджээ. Охин надаас холдохгүй гээд гэрээ гийгүүлээд аавтайгаа үлдлээ. Уг нь ээжтэйгээ явчихвал гэр хороололд биш хотын төвийн тансаг байранд амьдахгүй юу. Тэгсэнгүй. Сургуулиа төгстөл дахиад 6 жил дутуу. Хичээлдээ сайн, байгалийн шинжлэх ухаанд дуртай. Ойрд багш нь намайг ойр ойрхон дуудаж уулзаад, сүүлдээ би ч дуудахыг нь хүлээлгүй өөрөө гүйж очсоор байгаад бие биедээ татагдаад нийлчихлээ.
Би чинь эхнэрээс салаад хагас жил ч болоогүй байж дараагийн хүнтэй болчих гэж. Багшийн цалин гэж амьдралд хүрэхгүй ганц бие энэ хүүхнийг эхнэрээ болгоод авчихвал бие биедээ дутуугаа нөхөөд сайхан болчихмоор л.
Нэг удаа оройн хоолонд урьж хооллоод гэрт нь хүргэж өглөө. Болзоо гэхээр юм уу даа. Цалингийхаа бараг талыг халаас өрөөнийхөө түрээсэнд өгчихдөг юм байна. Тэр өрөө нь өвөл сэрүүхэн бололтой. Миний тэврэлтэнд наалдаад л авлаа. Үнсэлтийг минь хүлээгээд л авлаа. Хэдэн сар эм хүний биеийг тэврээгүй би бараг чичрэх гээд л. Харахад даруухан дуу намтай бүсгүй харин халуун хөнжилдөө харин ч нэг эр хүний мөрөөдөл байх нь тэр. Арав гаран насны дүү залуухан бие нь халуухан хөөрхөн гэж сайхан. Хүүхэд хөхүүлээгүй хөх нь хатуу чанга, төрж үзээгүй бэлэг нь бариу бачим. Бид бие биеийнхээ юмыг долоох хөхөх зэрэг юм огт хийгээгүй.
Зүгээр л учралаар золгоод их удалгүй хоёул зэрэг шахуу нисэв дээ. Хагсрах шахсан би хэд дахилаа. Жаргал эдлэв. Одоо дараагийн алхамаа хийнэ. Охиноо зөвшөөрүүлнэ. Эхээс нь салаад удаагүй болохоор юу гэх бол. Уул нь өөрийнх нь багш л даа. Хотын захын гэр хороолол болохоос биш манай хашаа байшин зайтай дулаан тохилог. Элэг бүтэн айл болох дөхөж л байна. Гологдож хаягдсан эр хүн гэж өөртөө итгэлгүй болчих юм аа. Энэнээсээ “чи үнэхээр надад хайртай юм уу” гэж лавлаж асуучихгээд байхын. Өөрийнхөө төлөө бас охиныхоо төлөө цаашлаад эхнэр болохыг зөвшөөрөөд байгаа чиний төлөө яс үзнэ ээ. Өнөөдөр 5 дахь өдөр. 2 өглөө хажуунаас нь холдохгүй, өврөөс нь яарч босохгүй байх. Аа тийм бас одоо хүнс цуглуулаад харина. Би өөрөө хоол хийнэ. Хурдан шөнө болооосой…
2 Comments
Дурласан хүнд бүх юм гэрэл гэгээтэй харагддаг, хүүхэлтэйгээ хамт амьдраад ирэхээр жинхэнэ учир нь танигдана байх шүү. Эхлээд хэсэг хамт амьдраад үзээ, үнэхээр болж бүтэхээр байвал тэгээд амьдрах сайхан шүү дээ.
Одоо тэгээд охин чинь хүлээж авбал болоо штээ. Нөгөө хотын төвийн паартай байшингийн хүүхэн удахгүй жийгдээд ирэх байхаа. Удахгүй хашааны халтар авгайгаараа дуудуулаад удахгүй хөөгдөнөө. Хурган дарга ч олон хүүхэн шааж л байгаа. Олон хүүхэн шаагаад ирэхлээр хүний авгай байсан хүүхэн ч гологддог юм даа.