Аавыгаа үзэн яддаг болжээ

Сайн байцгаана уу? Эхнэрээсээ 12 жилийн өмнө салсан юмаа. Хүүтэй минь бараг уулзуулахгүй өсгөсөн. Саяхан хүү минь намайг үзэн яддагийг мэдлээ. Эцэг чинь ийм эцгийгээ дуурайсан тийм ийм гээд байнга загнаж зүхэж байсан гэнэ. Тиймээс аавыгаа үзэн яддаг болжээ. Бага байх даа аавынхаа хүзүүнээс зүүгдэж өссөн үр минь аавыгаа үзэн яддаг гэдгийг сонсоход үнэндээ үхмээр л санагдаж байна.

Би үнэндээ тийм ч чадалтай сайн амьдардаггүй л дээ. Аль болох л хүссэн бүхнийг нь болгох гэж хичээдэг. Мэргэжил гэх юмгүй хар бор ажил хийж өнөө маргаашаа болгодог. Гэхдээ л төрсөн өдөр бүрээр нь баярлуулах гэж хичээж хүссэн утсыг нь бариулчих юмсан л гэж бодож авч өгдөг. Яагаад тэр хүмүүс хүүг минь муу ч сайн ч аавыг нь хамгийн муу адгийн шаар гэж тархинд нь суулгачихваа. Амьдралын энэ урт зам нь дөнгөж эхлэх гэж байхад хүү минь ааваасаа жигшиж үзэн ядаж юм бүхнээ нуусан дотогшоо болж байна.

Аав нь хүүдээ итгэдэг шүү аавын хүү бүхнийг чадна гэж байнга хэлж урамшуулахаас өөрийг хийж чадахгүй л юм. Ээжтэйгээ юу ч ярихаа больсон гэнэ болох болохгүй хүүхдүүдтэй нийлж байна гэнэ. Тэгээд над руу залгаж энэ хүүхдийг чинь би дийлэхгүй байна гэж орилж чарлах юм. Гэр орондоо тогтохгүй дэмий тэнэлээ гээд над руу орилж чарлаад байх юм ёстой яах ч учраа олохоо болилоо. Дотроо уудлаад ярилцчих ойр дотно ах дүүгүй хүн болохоор энд биччихлээ. Уучлан, уужуу ухаанаар хандаж мэргэн зөвлөгөө өгөөсэй гэж та бүхнээсээ хүсч байна.

Бартаа саадгүй амьдрал гэж үгүй билээ. Олны үгнээс авах зүйл их бий гэж итгэж байна. Баярлалаа та бүхэндээ…

5 Comments

  1. baagii-1 says:

    залуу минь хүүгийн ээж ухаан сэтгэл муутай хүн байж… цагыг буцаан эргүүлэхгүй тул… Сэтгэл зүйч олж уулз зөвлөгөө ав… интернетээс Номын сангаас шийдэл хайж ол….

  2. Lp says:

    Бага багаар дасгаж ойртоно доо.Өөрийг нь байнга яриулах юм хий,мөнгө нэхэх юмуу.Сонирхолтой дугуйлан,секц,аялалд явуул.Болж өгвөл гадагшаа сургуульд явуулах хэрэгтэй.

  3. Яг л миний бага нас минь нүдний өмнүүр жирэлзээд өнгөрлөө. Ээжийн эгч нар бол зэвүүн шүү дэ. Хөөрхөн царайтаа дууриасан гээд байнга 1тийм зэвүүн гадуурхалттай. Цагаан сараар том нагац эгчийнд очоод нагац эгч нарын үеийнхээ хүүхдүүдтэй хүүхэд л болсон хойно тоглож наадаад яг бүгдээрээ явах болоход бэлэг тарааж байснаа надад бэлэг өгөхдөө том нагац эгч нээх чангаар бүгдийн анхааралыг татахаар маш чангаар энэ хөөрхөн царайттайгаа ямар адилхан болж байнаа гээд л олны дунд зэвүүн хэлж билээ. Тэгэхэд би 13 орчим настай байсан. Ээж айлын бага. 4эгч 1ахтай. Тэр үед тэнд бүх эгч нар нь тэдний нөхрүүд хүүхдүүд гээд их олон хүмүүс байж билээ. Тэр мэт үеүд олон шүү дэ. Тийм үг сонссон 13хан настай жаахан хүү яах уу? Боддоо. Аав хүн гэдэг бол үр хүүхдийнхээ хамгаалагч баатар нь байх ёстой болохоос. Ааваасаа болж хэн нэгэнд гадуурхагдах ёсгүй юм ш дэ. Би айлын том 6 н дүүтэй болохоор дүү нараа өмөөрч үеийнхэнтэйгээ эсвэл өөрөөс арай томчуудтай зодолдоно. Зодуулана. Бидний үеийнхэн голдуу л 2,3 насны зөрүүтэй дэрсхэн олон хүүхэдтэй айлууд байлаа. Надад зодуулсан зарим хүүхдийн аав нар хүүхдээ өмөөрөөд орилж хашгираад ирэхэд . Бяцхан зүрх минь чичирж байсан ч айснаа мэдэгдэхгүй гээд сөрөн зогсдог байлаа. Би аав нь хамт амьдардаг хүүхдүүдийг хараад атаархдаг байлаа. Ер нь үр хүүхдийнхээ дэргэд нь амьдрахгүй салж сарниж хүүхэд зовоож байснаас үхчихвэл хамаагүй дээр шүү. Энэний эцэг нас барцийн зайлуул гэж өрөвдөнө. Харин салсан хүний үр хүүхдийг дээр бичсэн шиг гадуурхаж зовооно. Одоо хүү чинь 13,14 нас хүрсэн бол чи түүний үзэн ядах сэтгэлээс гарч чадахгүй дэ. Ийм зүйлүүдээс болж хүүхэд дотогшоогоо болж эхэлдэг. Өөртөө итгэлгүй болж эхэлдэг. Өөртэй нь ханд өгч тоож харьцаж байгаа хүмүүсийг дотоод сэтгэлрүүгээ оруулж ирдэг. Аав намайг тоохгүй надтай амьдрахгүй байхад энэ хүн намайг ойлгож надтай сайхан харьцлаа гэдэг сэтгэл, далд ухамсраар дамжиж муу хүмүүсийн арганд ордог. Гэхдээ уг чанараараа зөв хандлагатай хүүхэд бол энэ бүгдийг эргэцүүлж бодоод биеэ татдаг. Энэ бол аз эзийн асуудал. Хамгийн гол нь аав хүн гэдэг үр хүүхдийнхээ хамгаалагч баатар нь байх ёстой юм. Ядаж л аавтай хүүхдийг нагац эгч нар гадуурхахгүй. Салсан амьдралын золиос хүүхэд гэдгийг би бага насандаа яс махандаа тултал амссан. Бушуухан том болох юмсан гэж боддог блаа. Би хэзээч үр хүүхдээ өнчрүүлэхгүй гэж өөртөө тангараг тавьсан. 16,7 наснаас эхлээд ээжтэй муудалцана. Ээж ч сайхан шрупдэж сумлана. Эцгээ дуурайсан бла2 гэнгүүт би хутга өвөртлөөд эцгийгээ ална гээд очиж блаа. Алаагүй л дэ. Гэхдээ л ааваасаа болж гадуурхагдаж явах ч хүсэх юм биш шүү дэ. Би хамгийн сүүлд аавтайгаа уулзаж байснаа санадаг юм. Би нилээн согтуу байсан. 2002 он гэдэг чинь 27 той байсан гэсэн үг. Надад хэлж байсийн. Чи амьдрал үзээд ирэхээрээ аавыгаа яагаад салсныг ойлгоноо гэж. Би одоо 50нас хүрлээ. Аавыгаа яагаад төрсөн үрсээ орхиод өөр хүний хүүхдийн эцэг болноо гээд явсныг ойлгоогүй л бн. Одоогоор. Гэхдээ би аавыгаа ойлгохыг хүсэж тэр талаар бодож үзсээн. Тэр хүний үр нь юм болохоор. Энэ орчлонгоос буцахаасаа өмнө. Аавыгаа ойлгоод сэтгэлдээ уучлъя гэж бодоод. Би юуг ойлгож чадахгүй байгаа юм бол гэж. Дахин2 боддог. Гэхдээ л өөрийн үрсээ орхиод өөр хүний хүүхдийн эцэг болохоор явсныг ойлгож чадахгүй байгаа. Аавыгаа зөвтгөж бодох ганцхан л юм байж болох юм гэж боддог. Тэр бол манай ээжийн хорон муухай үг. Адайр ааш гэж боддог. Бага насандаа хэрүүлтэй шуугиантай хорон муу үгээр дуудалцсан амьдрал үзсэн болохоор ч тэр юм уу . Би ханиа их шинжиж сонжиж байж сонгосон. Миний хань намайг элдэв муу хорон үгээр хэлдэггүй. Үргэлж урам өгч дэмжиж байдаг болохоор би аавыгаа ойлгохгүй бна л гэж боддог. Бид 2. 23жил амьдрахад миний өмнөөс хуц гэж хэлэхийг алив нэгэн муу үг хэлэхийг сонсоогүй болохоор би ойлгохгүй л яваан байх л гэж бодох юм да. Залуус минь үр хүүхэд болсон бол тэднийхээ зүрхэнд сэтгэлд сүүдэр битгий тусгаарай. Тэднийхээ баатар нь хамгаалагч нь байгаарай. Бүсгүйчүүд минь хүний хань ижил нь болоод суусийн бол сэтгэлийг нь сэвтээх хорон муу үг хэлэхдээ бодож байгаарай. Аавыгаа ээжийгээ муулах гэсэнгүй. Үзсэн туулсан амьдарлаа л бичлээ.

  4. Х says:

    Эмэгтэй хүн ухаан муутай бол ямар ч сайн нөхөр,сайн аавыг новш болгодог.Хүү чинь томроод өрх тусгаарлаад ирэх цагт ойлгож магад.Гэхдээ ээжийгээ дууриасан бол ухаан суухгүй л байх даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.