Уг нь тэр миний найзын эхнэр

2000-д оны намрын тэр 1 өдөр найз минь гэнэт залгаад. Найз нь бэр гуйхаар гарах гэтэл машин маань эвдрээд. Эмээлт ч хүрч чадалгүй. 2 ч удаа буцаж ирлээ. Миний найз л одоо хүргэж өгөхгүй бол найз нь тохирсон цаг нартай юмнаасаа хоцрохнээ гэж бүүр орой 17 цаг өнгөрч байхад гэнэт залгаж билээ. Найз залгасан болохоор маргаашийн морин цагаас өмнө амжиж очихоор хотын зүүн захаас ажил төрлөө амжуулаад очсоор байтал нилээн оройтож уулзаад. Замдаа гарч билээ.

Тэгэхэд л найзын сүйт бүсгүй. Түүнтэй анх танилцаад. Замдаа шууд гарч билээ. Зам хол цаг нартай болохоор шөнөжин нойргүй давхиад. Найзынхаа эхнэрээ, гуйх цагт нь амжиж хүргэсэн билээ. Удалгүй хурим найр нь ч сайхан болж. Намайг хурминдаа урьсан ч хол байгаад очиж чадаагүй ээ. 9 сарын дараа охинтой болсон гэж дуулдаж байсан. Найзтайгаа хаа 1 утсаар яриад л мөр мөрөө хөөгөөд л амьдрал үргэлжилсээр. 2 жилийн дараа хүүтэй болсон нь сонсогдож. Тэр 2 маань сайхан амьдарч явааг нь хааяа утсаар ярьж сонсоод л явдаг байлаа. Хааяа 1 тааралддаг ч тухтайхан уулзалдах юмсан гэхээс цаашгүй л өнгөрдөг байлаа. Найзтайгаа.

Эхнэрийнх н, бол зүс царайг ч санахгүй шахуу. Анх хүргэж өгснөөс хойш нээх уулзалдаж байгаагүй болохоор бараг л мартах шахсан. 2010 онд 4 замын Элба төвийн үүдэнд эхнэртэй нь 1 таарсан бараг намайг түрүүлж таньсан байх. Найзтайгаа хаа 1 утсаар ярихаас хэтрэхгүй явсаар 2014 онд найзыгаа ослоор өөд болсныг сонссонсон. Тухайн үед гадаадад байсан бас тэгээд хожимдож сонссон би харамсахаас өөрийг хийж чадаагүй ээ. 2015 оны 9 сарын 30-нд миний амьдралын хамгийн бараан өдөр тохиож. Миний хариуцсан ажлын талбайд осол гарч би түүнд буруутгагдсан хар өдрийн маргааш цагдаагаас гарч яваад найзынхаа эхнэртээ 2 дахь удаагаа таарч билээ. Тэгэхэд би түүнийг таньсан. Харин тэр намайг таниагүй ээ.

Би түүний яг зам дээр нь зогсож байхад тэр минь газар ширтэн гөлөрсөөр хажуугаар минь өнгөрч билээ. Би дуудаад уулзах гэсэн боловч. Тэр хүнд өдрийн маргааш хүнтэй ч ярих тэнхэлчгүй. Би яалтайв…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.