Сайн байцгаана уу, Би одоо 35-тай, нөхөр 2 хүүгийн хамт амьдардаг. Саяхан нөхрөө өөр хүнээс хүүхэдтэй болсон байсныг мэдээд яахаа мэдэхээ байгаад сууж байна. 2 жилийн өмнө бид хоёр удаан хугацаанд үргэлжилсэн хэрүүл, үл ойлголцлоос болоод салсан юм л даа. Эргэж нийлэх бодол хэн хэнд нь байгаагүй. Тэр хугацаанд нөхөр 20 гаруй настай эмэгтэйтэй танилцаж, уулздаг болоод 5 сарын дараа жирэмсэн болгож. Тэр эмэгтэйн анхны эр хүн нь бүр манай нөхөр болж таарав.
Тэгээд жирэмсэн болсноо мэдчихээд миний анхны хүүхэд учир үгүй хийх зориг алга, яахаа би өөрөө шийднэ гэж хэлээд ор сураггүй алга болж холбоогоо тасласан байгаа юм. Дараа нь хайгаад олоогүй гэсэн. Нөхөр бид хоёр ч хүүхдээ бодоод эргэж нийлээд жил болох гэж байна. Тэгсэн нөхөр саяхан тэр эмэгтэйг хүүхэдтэйгээ явж байхад нь таараад, очиж уулзсан байна. Хүүхдийнхээ хажууд элдэв юм ярьмааргүй байна гээд яваад өгсөн гэсэн. Тэр орой нь нөхрийн дугаар руу мессежээр “Жирэмсэн болсныхоо яг дараахан таныг гэр бүлтэй байсныг мэдсэн. Бүр хүүхэдтэй шүү дээ. Яагаад тэр үед надад худлаа ярихгүй бүх үнэнээ хэлж болоогүй юм бэ. Би тэр үед ч одоо ч өөрийгөө хамгийн муу хүнээр бодож ирсэн.
Хүний ХҮН-ий хүүхдийг төрүүлнэ гэдэг байж болохгүй нүгэл мэт санагдаж байсан ч миний ч бас хүүхэд шүү дээ гэж бодохоор яагаад ч авахуулж чадаагүй ээ. Ямартай ч миний хүү надад маш их хайрыг авчирсан. Надад таниас гуйх, авах юу ч байхгүй. Цаашид холбогдохыг хүсэхгүй байна. Та харин гэр бүлийнхээ хайрыг дааж, хамгаалж амьдраарай. Миний анхны бүхэн танд үлдсэн, намайг ээж гэж дуудуулах хувь заяаг өгсөнд баярлалаа” гэж бичсэн байна. Би бүр шоконд ороод хэлэх үг ч олдохгүй байна. Тэр эмэгтэйг буруутгая гэхээр бас буруугүй ч юм шиг. Мэдээж энэ бүхэнд хэн буруутай ойлгомжтой шүү дээ. Уучлах сэтгэл гарахгүй л юм шиг байна. Яах вэ бүсгүйчүүд минь?
1 Comment
Ene buhend chi l buruutai muu kichii min hogjon