Яаж найз залуугаа урамшуулж магтах вэ?

Сайн байцгаана уу? Найз залуу бид хоёр хол-н зайн харилцаанд байгаа юм. 1 сар болж байгаа. Анх явахад нь өдөр шөнөгүй ярьж бичдэг байсан ч найз залуу маань надад хувийн орон зай хэрэгтэй байна, чамтай байнга холбоотой байхаар зорилгодоо төвлөрч чадахгүй байна гэж хэлснээс хойш хоорондоо ярьж, бичихээ больсон.

Хэдэн өдөртөө нэг удаа сонин сайхнаа бичилцдэг. Бичихгүй байгаа ч гэсэн хайртай гэдгээ надад мэдэгддэг. Би бол энд яах учираа олохгүй маш хэцүү байна. Найз залуудаа гомдоод байгаа хэрнээ хэлж чадахгүй. Утасны цаанаас л холбогддог болсон учираас найз залуу маань бичихгүй эсвэл намайг сийндэх үед намайг орхиод явах гээд байгаа юм шиг айдас төрдөг. 14 цагийн зөрүүтэй. Ийм үед яаж харилцаагаа авж үлдэх хэрэгтэй вэ? Яаж найз залуугаа урамшуулж магтах вэ?

2 Comments

  1. bee says:

    чи биш найз залуу чинь чамайг алдахвий гэж айдаг, ярихгүй бичихгүй бол санаа нь амардаггүй байхаар тийм өөрийн гэсэн зорилготой завгүй, хөөрхөн гоё, өөртөө итгэлтэй , мундаг охин байх хэрэгтэй

  2. tel:Syygii32 says:

    Заа тэгээд холын зайн харилцаа ч дээ дэ. Удвал холдоод салдаг жамтай. Тийм учраас бие холдвол сэтгэл холдоно гэж үгтэй юм. Эхэндээ ч яахав хүмүүс ХАЙР байхад бүх юм болдог гэж гэнэн боддог. Тэгээд эр хүн бол хэдэн сар ган хангалга хийж болгоод сүүлдээ эмэгтэй хүний зөөлөн дулаан биенд хүрмээр болоод л ирнэшд. Тэгээл тийм л юм болно. Бүр өөр улсад холдох байтугай өвөртөө унтахаа болиод өөр өрөөнд унтаад ирэхэд л тэр дотно байдал хөндийрч байдаг юм байна сда. Тэхээр чиний гоё үгнүүд ч нээх удаан үйлчлэхгүй л болов уу даа… Очиж боожгойг нь сайн баярлуулаа хха

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.