Сайн байцгаана уу. Би саяхан сургуулиа төгсөөд нэгэн хувийн компанид ажилд оров оо. Хийх ажил нь гэхээсээ илүү ажлын эгч нар залхаагаад байна. Өрөөний хүүхнүүдийг бөгс өндийв үү үгүй юу шивнэлдээд муулна, хэнд ч хэрэггүй хов жив чанга чанга ярина. Намайг ч гэсэн муулаад байгаа юм шиг эвгүй санагдаад, ажилдаа явах ямар ч хүсэлгүй болоод байх шиг. Өөрөө тоохгүй байгаад, урдах ажлаа хийе гэж бодсон ч нэг л сэтгэлд сэвтэй юм аа. Ажлын иймэрхүү шулам шиг эгч нарыг та нар яаж үл тоож, урам зоригтойгоор ажлаа хийдэг вэ?
1 Comment
nasaaraa how bazsan awgai nariig chi yaj ch chdhgui tm l hetsuu gn bol ajlaa l soli solij chdhgui bol dugai ewlereed l yw oilgomjtoi ym bish uu