Энэ хүний гарт амиа насаа алдах байх аа…

Олон жил гэр бүлийн хүчирхийлэлд үнэхээр хэцүү байсан салаад амарлаа гэж бодсон. 3 хоногийн өмнө шөнө ирж хаалга нүдээд ороод ирсэн. Маргааш өглөө нь ажилдаа явсан хойгуур том охин хэцүү байгаагаа бичиж өдөржин айдастай. Өнөөдөр 30 секунтэнд бараг 20 залгаж байна. Айгаад хүрээд ирсэн байрны гадаа таараад юм аа аваад зайл П, Г дуудаад үнэхээр ичмээр юм аа. Охины ангийн хүү явж байсан сонсон байх даа яана аа.

Би одоо өнгөрчээ энэ муухай үйлдлийг нь хүүхдүүд мэдэрч өсөх бий дээ. Бид 4-т тусалж нуугаад өгөх, өмөөрөөд өгөх хүн байхгүй байх даа. Ажил хийлгэхгүй өдөржин залгана ёстой хийх юм аа олж ядсан энэ хүнийг яах вэ? Энэ хүнийг бид 4-т ойртуулахгүй байх арга хэмжээ авдаг болов уу? Цагдаад 30-40 дуудлага, 2 эрүүгийн хэрэгтэй байсан хүнд яагаад арга хэмжээ авдаггүй юм бол доо, ингэж байгаад амь насаа алдаад энэ 3 минь өнчирч хоцрох юм болов уу? Энэ хүний гарт амиа насаа алдах байх аа харин хэзээ юм болдоо? Хамаг бие чичрээд ёстой айдастай байна аа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.