ИТГЭЛ, СЭТГЭЛ

Найзуудаа, залуусаа, бүсгүйчүүдээ нэг зүйлийг хичээж яваарай гэж гуйж захиж байна. Тэр хүүхэн тэр залуу өөрөө хүссэн ч бай, өөрөө хүссэн ч, өөрөө чичирсэн ч бай ГЭР БҮЛТЭЙ хүнтэй битгий сексдээрэй!!!

Ганц амьдрал, өөрөө эхэлсэн, нөхөр эсвэл эхнэр нь хангаж чададгүй гэсэн утгагүй шалтагаар өөрийгөө битгий хуураарай. Тэр гэр бүлийн эхнэр нөхрийн итгэл сэтгэл, ХҮҮХДҮҮДИЙНХ нь нулимсаар чиний үрийн шингэн кайф ялгарах ёсгүй шүү. Нэг удаагийн болчимгүй үйлдэлээс болоод тэр гэр бүл салж сарнивал тэр хүүхдийн ирээдүй хувь заяанд ямар их өөрчлөлт орох бол оо. Зүгээр л нэг 5, 10, 20 минутийн л үйлдэл шүү дээ.

Ганц бие залуучууд, бүсгүйчүүд зөндөө их байгаа. Залуус хүүхнүүд би салсан салах гэж байгаа нтр гэж дандаа худлаа хэлдэг шүү. Нэг хүнтэй сексдлээ магадгүй ганц бие чиний хувьд зүгээр л нэг байдаг л секс байх гэхдээ тэр гэр бүлтэй хүний хувьд амьдралд нь маш том хар толбо гай аюулын харанга болж байгаа шүү. Гэр бүл гэдэг ямар зүйлийг хамт туулж, нэг нэгэндээ ямар хэмжээний золиос зориулалт гаргадаг билээ дээ. Тэр ИТГЭЛ, СЭТГЭЛ гэдэг зүйл бол маааш НАНДИН юугаар ч зүйрлэшгүй юугаар ч үнэлэшгүй зүйл байдаг юм шүү.

3 Comments

  1. Sugaraa says:

    Гэр бүлтэй залуутай явалдаж байгаа хүүхнүүд бол тэнэгдүү хүүхнүүд байдаг юм аа. Миний мэдэхийн нэг гайгүй боловсролтой хүүхэн эхнэр охиныг нь мэдсээр байж манай найзтай явалддаг байсан. Асуудал хүүхнүүдэд бий. Тэгээд манай найз болие гэхэд би чамд хайртай, би чамд бүхнээ өгсөн энэ тэр гэж уйлж унжаад бөөн юм болсон дог.

  2. Sugaraa says:

    Гэр бүлтэй залуутай явалдаж байгаа хүүхнүүд бол тэнэгдүү хүүхнүүд байдаг юм аа. Миний мэдэхийн нэг гайгүй боловсролтой хүүхэн эхнэр охиныг нь мэдсээр байж манай найзтай явалддаг байсан. Асуудал хүүхнүүдэд бий

  3. bee says:

    наадхаа нөхөртөө л хэл л дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.