Анхны найз залуутайгаа 6 жил үерхээд салсан юм. Ер нь санхүү, мөнгө гэх мэт бүх зүйл надаас гардаг байсан. Нэг л ирээдүйгүй амьдралаа авч явж чадахгүй хүн шиг надад мэдрүүлсэн. Гэхдээ маш зөөлхөн халуун дулаан хүн байсан. Гэрт орж ирээд л гэр дүүрээд л, тэврээд хэвтэхэд нээх тайван зөөлхөн яг л миний үгээр.

Сул тал бол хийморь сүлдгүй, усанд ордоггүй, өөртөө анхаардаггүй, тарган, мөнгө олдоггүй, сүүлдээ секс 3-4 сардаа 1 л болсон. Бидний дунд хууралт байгаагүй ээ. За салсныхаа дараа өөр залуутай онлайнаар танилцаж 5 сар харьцсаны эцэст одоо Европод ирээд хамт амьдраад 2 сар болж байна.
Гэхдээ барууны соёлтой болоод ч тэр үү, айхтар тэвэрч мэврэхгүй юм өө. Уг нь галзуу үе дээрээ байх ёстой байхад physical touch маш бага. Миний physical touch маш өндөр. Мөнгө төгрөг нь дээр асуудалгүй, хариуцлагатай, маш цэвэрч. Гэвч нөгөө халуун дулаан энерги нь нэг л бага. Дотроо юу бодоод байгаа нь мэдэгдэхгүй байгаа юм шиг.
Хуучин найз залуу маань надад юу ч зориулаагүй хэрнээ би чамд хайртай гэж хэлэхээр би итгэдэг байсан. Харин энэ залуу маань галзуу баян биш ч гэсэн эр хүний зүгээс хийх ёстой бүх зүйлээ хийдэг зориулдаг, хангадаг.
Би чамд маш их хайртай гэхээр эргэлзээд байх юм. Би өөрөө Монголд нээх амьдрах сонирхолгүй болохоор уг нь эндээ байвал байчихмаар.
Би эсвэл ургуулж бодоод галзуурч байна уу?
Жич: Зөвхөн мөнгө хараагүй шүү. Өмнөхтэйгөө болгох гээд өчнөөн олон жил хичээгээд болоогүй, би өөрөө орлоготой ажилтай, маш хариуцлагатай хүн.
1 Comment
Ер нь академик боловсролтой хүмүүс тийм байдаг юм бишүү. Ер нь хүмүүс ганц наад залуу я биш. Ажил боловсрол гэж яваад хайр дурлал хүн хоорондын харилцааг хаяад ийм зүйлээс төсөөрөх үе ч бий. Одоо тэгээд ярилцана даа, X-Men ий профессор Х шиг биенийхээ бодлыг уншихгүйгээс хойш ярилц2. Бас дахин ярилц ойлголцож чадаж байвал тэгээд ок бусуу. Яахав жаахан хүнтэй масслаж сураагүй хойлог гартай таарч. Толгойдоо юм боддог бол Яваандаа хойлог нь засрана.