Ганц бие, гэр бүл зохиож амжихгүй амьдралын эрхээр 41 хүрсэн нэг залуу гэх үү, өвгөн гэх үү (зарим хүмүүс 40+ гарахаар шууд өвгөн гэж боддог нь ч бас байдаг учир) албаар тодотгож бичлээ. Учрах хүнтэйгээ учраагүй гэх үү, яг ян тан болоод хосын амьдрал зохиочих гоё хариуцлагатай бүсгүйгээ хайсаар л явна.
Олон жилийн туршид аав ээжийгээ ачлан асарч, хүнд хэвтрээс нь бостол өөрийгөө дайчилж, өөр юм бодох сэхээгүй явсан болохоор найз охин, эхнэр авах орон зай надад байсангүй ээ. 41 хүртлээ хүнтэй суугаагүй намайг асуудалтай гэж хардаг хүмүүс миний цаана юу гэтлэж, яаж өдий хүртэл өөрийгөө мартатлаа явсныг даанч мэдэхгүй юм. Ер нь хүн өөрөө биеэрээ гэтлэж үзсэний дараа л төлөв сууж, ухаарлыг олдог гэдгийг эргэцүүлдэг хүмүүс тун ховор цаг үед бид амьдарч байна уу даа гэж бодогддог.
Би амьдралыг тойрч зугтаагаагүй. Зүгээр л хэн нэгний амьдралд түр зуур орж, сэтгэл шархлуулахыг хүсээгүй. Хариуцлага гэдэг үгийг хэлбэр төдий ойлгодог нас аль хэдийн ард үлдсэн.
Одоо бол би хайр гэдгийг илүү чимээгүй, илүү бодитой хардаг болсон. Үгээр гоё ярьж, сэтгэл хөөрлөөр амьдрахыг биш, өдөр тутмын амьдралыг хамтдаа үүрч чаддаг хүнийг л хүсэж байна. Намайг аврах хүн биш, надтай зэрэгцэж алхах хүн хэрэгтэй. Намайг өөрчлөх гэж зүтгэх биш, байгаагаар минь ойлгох ухаан чухал.
Хайр гэдэг бол яарах биш, үлдэх зориг гэдгийг ойлгодог нэгэн байгаасай. Магадгүй би хожуу эхлэх байх. Гэхдээ хариуцлагатай, ухамсартай, бодолтой эхлэхэд хэзээ ч оройтдоггүй гэдэгт итгэдэг.
6-н орны хэлээр чөлөөтэй нэвтрэлцэж ярьдаг, дээд боловсролтой, нийгмийн ухаан, бизнес удирдлагын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй 172 см өндөртэй 63 кг жинтэй гүзээгүй хөнгөн жингийн спортлог. Хүүхдэд хайргүйдээ биш, өөрийн амьдралыг өмнө нь гэр бүл зохиож байгаагүй аавын охинд л чин сэтгэлээ өгөхийг хүсэх юм.
Санаж явахад бүтдэг хорвоо шүү гэж аав минь надад хэлдэг байсан. Аавыгаа амьд дээр ачийн зулай үнэрлүүлээгүй ч, ачлал хайрыг үзүүлж чадсан гэж би боддог.