Новшийн хүүхнүүд байдаг юм байна…

Би одоо 31 настай Солонгост 3 жил ажиллаж байгаад 3 сар гарангийн өмнө ирсэн. Би эхнэртэйгээ 25 настайдаа танилцаж 3 жил хамт түрээсийн байранд амьдраад гадагшаа явсан. Бид дундаа 1 хүүтэй. Би төрийн байгууллагад ажилладаг байлаа.

Гэхдээ байрны урьдчилгаа цуглуулаад байр лизиндэх боломж байхгүй байсан юм. Ингээд төрийн байгууллагад ажиллаж байгаа дээрээ гээд Солонгосын визэнд орж 3 жил харлаж ажилласан. Би төмрийн үйлдвэр, цементэн хийц цутгалтын үйлдвэр, чулуун хийцийн үйлдвэр гээд цалин гайгүй гэсэн бүхий л хүнд хүчир гэж гололгүй эхнэр хүүхдийнхээ төлөө зүтгэсэн.

Энэ хугацаанд би хэрэглээний мөнгөө өөртөө үлдээгээд бусдыг нь эхнэртээ явуулдаг байсан. Эхнэр хүүхэдтэйгээ өдөр бүр ярьдаг, бид ирээдүйн амьдарлаа төсөөлөн ярьдаг байлаа. Ингээд 2 өрөө байртай болов, бөөн баяр. Одоо хувийн юм нээх хэдэн төг цуглуулаад буцая гэж ярьдаг байлаа. Мэдээж би Солонгост байсан болохоор эхнэр байраа өөрийн нэр дээрээ авсан.

Ингээд хөөр баяр дүүрэн гэртээ иртэл эхнэр миний мөнгөөр авсан байранд нөхөр гэх үү, хамтран амьрагч гэх үү хүнтэй болсон, бүр 1 нас хүрч байгаа хүүхэдтэй болсон байсан.

Би нэг ёсондоо эхнэрээ нөгөө хүнтэй нь, тэр хүний хүүхэдтэй нь хамт тэжээж байсан болж таарлаа. Надтай яаж видео колл хийдэг байсан юм бүү мэд, ямар ч сэжиг төрүүлээгүй.

Мэдээж бөөн хэрүүл зодоон болсон. Нөгөө хүн нь хүн зодсон гээд гомдол гаргасан. Би байраа авая гээд гомдол гаргасан явж байна. Бөөн асуудал дунд явж байна. Үнэхээр амьдрал хатуу байдагdeception of women юм байна. Үнэхээр үхмээр санагдаж байна.

Хамгийн их гомдож байгаа зүйл гэвэл, би өөрийн эрүүл мэндийг үл хайхран 3 жил хүнд үйлдвэрт ажиллаж, загасны шөл, кимчихнээр хооллон барин, эхнэр хүүхдээ шөнө бүр бодон барин, сайхан амьдрал мөрөөдөж ажиллаж байхад ингэж угтаж байгаад үнэхээр голдоо ортол гомдож байна. Хүүгээ би өөр дээрээ авсан.

Эмэгтэй хүмүүс ийм аймшигтай хатуу сэтгэлтэй байдаг юм уу. Эмэгтэй хүнд дахиж хэзээ ч итгэхгүй болтлоо итгэл алдарч байна. Нулимс дуслуулан бичив. Зүгээр л эрчүүддээ анхааруулах гээд, ийм новшийн хүүхнүүд байдаг юм байна…

2 Comments

  1. Дорж says:

    Цаагуур чинь зөндөө зөндөө одоо үед оюунлаг жинхэнэ боловсролтой эмэгтэй хүн олж авах маш хэцүү болсон. Цаашдаа ганцаараа амьдар

  2. a says:

    lalariin gichii baina pizda

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.