Сайн байцгаана уу? Би нөхрөөсөө салаад 10 жил болж байгаа. Дундаасаа гарсан хүү маань 13 настай. Бид 2 уул ганц ганцаараа амьдарч байгаа. Би хүүтэйгээ. Хүү маань та 2 ингээд 2 талд балай юм шиг ингээд байж байхаар нийл гээд байдаг. Би нээрээ ч тийм юм уу гээд нийлэх талаар ярьж байгаа.

Гэхдээ хүүгийн аав ямарч тийм юм байхгүй. Бүтэхгүй биз ээ. Би архи уудаг хүүхэнтэй ороолцддог гээд байх юм. Хоол ид гэж дуудлаа ирээд идэж ууж байгаад баярлалаа гээд л явах юм. Ингээд орхисон дээр үү, яавал дээр вэ? Уул нь муу хүн биш л дээ…
5 Comments
Эрэгтэй хүн барагтай гомддоггүй баргийн юм ч ойшоодоггүй. Харин нэг тултал гомдвол наашаа эргэнэ гэж байхгүй бүр цаашаа л явна. Тэр хүн эмэгтэй хүмүүсээс жийрхэж бна. Одоо нэмэргүй зөнд нь орхи эрэгтэй хүн та нараас илүү холыг харсан байдаг нь байгалийн хууль бүгдийг дотроо мэдэрч чаддаг совин илүү хөгжсөн байдаг бөлгөө
Хүү чинь тэгэж байгаа бол хурдан нийлээ
Хүүгээ аавтай болго өөрөө бас хань ижилтэй бол
Sal
Орхисон нь дээрээ цаанаа хүнтэй өөртэй чинь хамт амтдрах бодолгүй хүн бна
Хариуцлага хүлээх дургүй хүн байна. Зүгээр тэжээнэ гэвэл номер нэг сонголт.