Энэ хүний дэргэд чөлөөтэй байж чадахгүй юм

Нэг асуулт байна ах эгч нар аа. Нэг залуутай танилцаад цугтаа зөндөө л удлаа. Сайн тал нь боловсролтой, даруухан, архи хэрэглэхгүй, амьдралаа аваад явчихаар. Муу тал нь зуумтгай бас трауматай.

Ээжийгээ үзэн яддаг. Багад нь зодож, элдвээр хэлдэг байсан гэсэн. Харьцахгүй 10 хэдэн жил болж байгаа юм байна. Ээж нь одоо хорт хавдартай ч очдоггүй. Оч гэснээс болоод аав, эгч дүүтэйгээ бас тангараг тасарсан. Би хэлсэн нүд нь аймаар болж салгалаад, би тэр хүний оршуулган дээр ч очихгүй, хурдан үхээсэй гэсэн.

Энэ хүнтэй нийлбэл ямар вэ? Сайн тал нь ах дүү хамаатан гэх юмгүй, цалин сайн олдог. Тэрийгээ зөвхөн надад зориулна. Муу тал нь энэ хүний дэргэд чөлөөтэй байж чадахгүй юм байна. Чи бас ээжийн гаргадаг занг гаргаж байна уу гээд аймаар уурладаг. Тэрэнд нь зохицохгүй л бол шууд хаягдахаар…

5 Comments

  1. Балжир гэлэн says:

    Цонхийсон царайтай харааны шил зүүсэн доожоогүй, зөвхөн ээждээ ч биш хүүхэд байхдаа үеийхэндээ зодуулж дээрхлүүлж байсан өлбийсэн зожиг гарууд л тийм байдаг даа.

  2. Spartacus says:

    tanai naiz zaluu hatuu setgeltei, ontsgui hun shig sanagdlaa. setgelzuin huvid togtvorgui yum huntei nasiig yaj barna da. ene delhii deer eejiigee hairlaj chadahgui baigaa hun uur heniig hairlah ve?

  3. Men says:

    Ээжийгээ хайрлахгүй хүнтэй амьдарч зовоод хэрэггүй ээ

  4. Хөл says:

    Сал сал чи яваандаа шүүс нь болно

  5. Эргүү гэхээс өөр юу гэх вэ says:

    Эргүү гэхээс өөр юу гэх вэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.