Саяхан найз охиныхоо гэрт байсан юм. Тэр надад аяллын зургуудыг нь үзүүлж байгаад бие засахаар явахдаа утсаа надад үлдээгээд зураг үзэж бай гээд явсан юм. Би зураг гүйлгэж байтал “sex” гэдэг групп чатаас мэдэгдэл ирлээ. Мэдээж нээх ёсгүй юм мэднэ ээ, гэхдээ дарчихсан.
Тэгсэн найз охин, хэдэн найзуудтайгаа хийсэн групп чат нь байж таарсан. Тэд сексийн амьдралаа задгай ярьдаг юм байна лээ. Би сандраад, тэхдээ сонирхол төрөөд жаахан ухрааж уншсан чинь, хэд хоногийн өмнө найз охин маань бид хоёрын секс амьдралын бүх дэлгэрэнгүйг бичсэн байсан. Яг надад таалагддаггүй зүйлсээс эхлээд байрлал, хэд минут үргэлжилдэг гэх мэт. Миний нүүр халуу шатаад, шууд уншаагүй гэж тэмдэглээд зургууд руу буцаад орсон.
Тэр гарч ирэхэд би юу ч болоогүй юм шиг буцааж утсыг нь өгсөн. Гэхдээ одоо хүртэл бодогдоод орондоо байх даа үргэлж үнэлэгдэж, шүүгдэж байгаа юм шиг л санагдаад байна. Бас дахиад уншмаар ч юм шиг. Бүх охидууд ингэдэг юм уу?