Цэгээхэн: Ер нь бол өмнө мэр сэр сонсогддог байсан охин тасрааж байгаад ш**с*н, хамт шоудсан, чихдсэн… гэх мэт яриа одоо огт байх боломжгүй, цаашид оршин байх нөхцөл үгүй ярианууд боллоо гэж ойлгоцгоо!!!

Нара, Төөгө, Баачка, Сэрчмаа, Билгүүн рүү дайрах чухал биш. Сургамж авах л цаг юм аа.
Аавууд хөвгүүддээ хэл, ээжүүд хөвгүүддээ анхааруул. Бэлгийн харилцаа бол зөвхөн насанд хүрсэн хийгээд бие биедээ татагдаж, албан ёсны холбоо үүсгэсэн 2 хос тохиролцсоны үндсэн дээр хийх зүйл ба санаандгүй үйлдсэн замбараагүй байдал нь хожим ямар2 эрсдэл дагуулж болохыг ойлгуул.
Эмэгтэй хүн зөвшөөрөөгүй байхад болон 18-аас доош насны охид зөвшөөрсөн ч хамаагүй хэзээ ч битгий ойрт гэж хэлж, ойлгуул. Энэ бол хуулиараа гэмт хэрэг мөн гэдгийг зааж өгч, уншуул.
Эмэгтэй хүн болон охид дуугүй байх нь, эсэргүүцэхгүй байх нь зөвшөөрөл биш шокны байдал, сэтгэлзүйн гацалт болохыг хэлж тайлбарлаж өг. 18-аас доош насны хүүхдүүдийн зөвшөөрөл нь хуульд эрхзүйн чадамжтай хүний бүрэн зөвшөөрөлд огт тооцогдохгүй болохыг өөрсдөө ч ойлго, хүүхдүүддээ ч хэлж өг.
Хохирогч ямар царай зүстэй байсан, задгай хувцастай байсан буруу хүмүүжилтэй байсан эсэх, өөрөө дуртай байсан, өөрөө нөхцлөө бүрдүүлсэн гэх мэт эдгээр ямар ч тохиолдол хүчинг үгүйсгэхгүй гэдгийг өөрсдөдөө ч ойлго, хүүхдүүддээ ч тайлбарлаж өг.
Харанхуй байна аа дэндүү.
Охиддоо: Хүсээгүй байхад чинь хэн ч чамд хүрэх ёсгүй, хүрсэн бол гэмт хэрэг болохыг. Мөн эрэгтэй хүний эвгүй хандлага нь чиний буруу биш байдаг тул нээлттэй байхыг, тусламж авахыг ойлгуул.
Эр, эмгүй тусламж хэрэгтэй байгаа өсвөр насны хүүхдүүдэд энэрэнгүй хандаж байх. Хамгийн чухал нь хүүхдүүддээ бид өөрсдөө хайр гэдгийг үлгэрлэх хэрэгэй байна аа.
Ажил, ажил гэж гүйсэн токсик харилцаатай эцэг эхчүүдийг харж өссөн хүүхдүүд… эрэгтэй хүн жинхнээсээ хайрлахдаа яаж хайрладгийг мэдэхгүй, эмэгтэй хүн яаж хайрлуулдагийг мэдэрч өсөөгүй бөөн шарх, trauma bond ярьсан бүтэн үе явж байгааг анхаараач. Шарх, эдгэрэл, траума гэхээр дөлөөд, зугтаад байх сэдэв нэгэнт биш болсон.
Үүний цаана хортой харилцаанд үгүй гэж хэлж сурах, хил хязгаараа эр эмгүй тогтоож сурах, буруу хэцүү таагүй нөхцөл байдалд үгүй гэж хэлэх зориг бүгд багтаж байдаг. Бид бүгд шархтай. Үүндээ анхаараач ээж, аавуудаа. Өөрсдийгөө хайрлаач. Ажлаас гадна үнэт зүйлтэй, хийх хоббитой, хайрлах цагтай байгаач. Энэ бүгдийг чинь харж өссөн хөвгүүд, охид чинь хүчирхийлэхгүй бас хүчирхийлүүлэхгүй байх, эрүүл харилцаанд байх магадлалыг маш ихээр нэмэгдүүлэх юм.
Copy FB