Ганцаараа шаналж байна

Миний бие хөдөө суманд амьдардаг 27 настай 3 хүүхэдтэй ээж байна. Яг яаж бичих хаанаас нь бичиж эхэлдэгийг мэддэдгүй ээ нөхөр болох хүнтэйгээ танилцаад 7 жил. Энэ хугацаанд нэг гэрт амьдарч 3 хүүхэд гаргасан. Бидний амьдрал 3 дахь хүүхдээ гаргах хүртэл сайхан л байсан, сүүлийн төрөлтөөс хойш яг л там шиг болж эхэлсэн. Уурлана уурлаад юм шиднэ 1 бус удаа гар хүрч байсан хамгийн аймаар нь тэр хэлдэг байсан үгнүүд. Тэр хүн бол миний анхны хайр, анхны эр хүн минь байсан.

Энэ хугацаанд ганцаараа ажил хийж амьдарлаа өөрөө л авч явж өдий болсон тэгээд 1 сарын өмнөөс өр зээл зөндөө боллоо хоёулаа ажил хийж амьдарлаа дээшлүүлэх тухай эв зүйтэй ярилцаад тэр хүн маань явсан, тэгсэн саяхнаас санаандгүй чатыг нь ороод шалгасан чинь тэндээ өөр хүнтэй болоод хамт байгаа юм байна. Тэгээд уйлж дуулаад хэлсэн чинь чамд хамаагүй гэж байна тэгээд хоёр тийшээгээ нэг мөсөн одоо эргэж буцахааргүй тэр хүнийг тавьж явуулж байна. Одоо харин яаж энэ бүхний ард гарах вэ? Яаджийхад надаас нууцаар энэ тэнд өр зээл тавиад тэд нь надаас нэхээд бас апп зээл шүүх рүү явууллаа гэж залгаад би бүр үхмээр санагдтал хэцүү байна. Одоо яг яаж өр зээлээ дарах, энэ шархалсан сэтгэлээ яаж засах гээд шүүх энэ тэр болчихгүй яаж өгч дуусгах вэ? Хүмүүсээ зөвлөгөө сэтгэлийн дэм болооч, ганцаараа шаналаад яг хэнд хандах яг яах ёстойгоо мэдкүү 3 хүүхдээ харахаар нулимс урсаад байх юм…

5 Comments

  1. zochin says:

    би өмнө нь иймэрхүү кейс дээр өрөвдөөд нөхөр болох хүнийг муугаар боддог байсан хогийн новш гээд, тэгээд бодоод байхад наадах чинь бол Хохирогчийн Сэтгэхүй юм байна гэж бодох болсон. Хэн ч чамайг наадах хогийн залуутай чинь цавуудаж нийлүүлээгүй!!! ойлгож байна уу !!! чи өөрөө л нийлсэн. Залуу сайхан байхад чинь, 3 хүүхдийн ээж болоогүй гунхсан сайхан бүсгүй байхдаа амьдралдаа, өөртөө ач холбогдол өгч анхнаасаа сууж байгаа залуугаа шинжиж сонжих нь яаасан юм, ганц нэг бавалцаа л биз тэрэнд хамаг нүд сэтгэл нь сохорох хэрэггүй шдэ шал тэнэгийн болдог юи болоо л биз, гол цаашдаа хамт цаг хугацааг элээж чадах хүн мөн үү, ямар юмны удамыг үргэлжлүүлэх гэж байгаагаа боддог байх хэрэгтэй шдэ гэж хэлмээр байна. өөрөөр бол надад нээх чамайг худлаа өрөвдсөн үг хэлэх хүсэл ч алга

  2. Men says:

    Сэтгэлийг хаттай байгаарай бүсгүй минь.
    3-н хүүхдээ бод зовлон хязгаартай дуусна. ЖАРГАХ цаг ирнээ

  3. boldoo says:

    Үнэхээр харамсалтай юмаа. яг миний нөхөр болж чадах уу? миний хүүхдүүдийг хамгаалж тэжээж чадах уу гэж эр нөхрөө сонгомоор юмаа. Зээлүүдээ нөхөр үнэхээр авсан бол цагдаад өгчих миний эрхээр нэвтэрээд миний нэр дээр авсан байна гээд. Апп дээр ямар утсаар авсан тэр бүртгэл ядаж бгаа хэрвээ өөр төрлийн утаснууд барьдаг бол. Удаан хамт амьдарсан бол одоо шинэ хуулиар тэтгэмж авах эрхтэй тэгхээр тэр талийгаа бас хөөцөлдөөд үзсэн нь дээр. Хэсэгхэн зуур хэцүү байна. Тэрийг 3 хүүхдийнхээ төлөө даваад гараарай. Удахгүй бүх зүйл сайхан болно.

  4. Монгол says:

    Холбоо барьж чадвал бололцоогоороо туслах гэсэн юм. Ядаж 3 хүүхдийг нь мөр бүтэн гэдэс цатгалан байлгах юмсан.

  5. bobo says:

    setgeliin tenheet baigaarai Zowshoorwol holbogdood setgeleeree tuslamaar bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.