Ганцаараа шаналж байна

Миний бие хөдөө суманд амьдардаг 27 настай 3 хүүхэдтэй ээж байна. Яг яаж бичих хаанаас нь бичиж эхэлдэгийг мэддэдгүй ээ нөхөр болох хүнтэйгээ танилцаад 7 жил. Энэ хугацаанд нэг гэрт амьдарч 3 хүүхэд гаргасан. Бидний амьдрал 3 дахь хүүхдээ гаргах хүртэл сайхан л байсан, сүүлийн төрөлтөөс хойш яг л там шиг болж эхэлсэн. Уурлана уурлаад юм шиднэ 1 бус удаа гар хүрч байсан хамгийн аймаар нь тэр хэлдэг байсан үгнүүд. Тэр хүн бол миний анхны хайр, анхны эр хүн минь байсан.

Энэ хугацаанд ганцаараа ажил хийж амьдарлаа өөрөө л авч явж өдий болсон тэгээд 1 сарын өмнөөс өр зээл зөндөө боллоо хоёулаа ажил хийж амьдарлаа дээшлүүлэх тухай эв зүйтэй ярилцаад тэр хүн маань явсан, тэгсэн саяхнаас санаандгүй чатыг нь ороод шалгасан чинь тэндээ өөр хүнтэй болоод хамт байгаа юм байна. Тэгээд уйлж дуулаад хэлсэн чинь чамд хамаагүй гэж байна тэгээд хоёр тийшээгээ нэг мөсөн одоо эргэж буцахааргүй тэр хүнийг тавьж явуулж байна. Одоо харин яаж энэ бүхний ард гарах вэ? Яаджийхад надаас нууцаар энэ тэнд өр зээл тавиад тэд нь надаас нэхээд бас апп зээл шүүх рүү явууллаа гэж залгаад би бүр үхмээр санагдтал хэцүү байна. Одоо яг яаж өр зээлээ дарах, энэ шархалсан сэтгэлээ яаж засах гээд шүүх энэ тэр болчихгүй яаж өгч дуусгах вэ? Хүмүүсээ зөвлөгөө сэтгэлийн дэм болооч, ганцаараа шаналаад яг хэнд хандах яг яах ёстойгоо мэдкүү 3 хүүхдээ харахаар нулимс урсаад байх юм…

2 Comments

  1. Монгол says:

    Холбоо барьж чадвал бололцоогоороо туслах гэсэн юм. Ядаж 3 хүүхдийг нь мөр бүтэн гэдэс цатгалан байлгах юмсан.

  2. bobo says:

    setgeliin tenheet baigaarai Zowshoorwol holbogdood setgeleeree tuslamaar bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.