Ганц бие хэнээс ч, юунаас ч үл айх, санхүүгэээ өөрөө шийдээд болгоод бардам явсан юмсан. Гэтэл нэг л өдөр сахиусан тэнгэр шиг залуутай учирч болно, бүтнэ болгоно гэж зүтгэж хайрлаж дурлаж билээ. Уг нь өөрийгөө айхтар хашир хүн л гэж боддог байж билээ. Хүн чинь дурлаж хайрлахаараа эгээ л нүд нь сохордог бололтой. Танилцаж хайрлаж дурлалцаад 5 жил, эхний хүүхдээсээ хойш 17 жилийн дараа амжилттай жирэмсэллээ. Мэдээж 40 гарсан. Бөөн баяр 40 гараад бүх зүйлээ өөрөө гардаад сурсан хүн өвдөхдөө ч ёоё гээл өндийдөг, хүнд төвөг удахгүй юмсан гэж гүрийгээд 5 сар хүргэлээ.

Мэдээж олон жилийн дараа жирэмсэлж байгаа болоод ч тэр үү их ядрах, жин нэмэх гээл асуудлууд мэдээж байх. Нэг л өдөр ингээд уйлаад жирэмсэн болсондоо харамсаад уйлаад суух юм гэж яахан мэдэх билээ. Ялангуяа +45 болсон эр хүн, наанаа хичнээн уян хатан, эгээ л сахиусан тэнгэр шиг эхний эхнэрээ муу ярьсан эр хүнд л анхнаасаа битгий сэтгэлээ өгч дасгаарай! Над шиг уйлаад хаачихаа мэдэхгүй, найз ч үгүй суух вий. Гэр бүлд муудалцах зүйл бишгүй байлгүй л яахав. Өв тэгш хүн гэж үгүй. Сайн нь их байгаасай л гэж боддог би ингээд гэнэдээд гоё үг, гэнэн цагаахан дүрд хууртагдаад байж байх юм гэж санасангүй. Ингээд нэгэн хариуцлагагүй үг үйлдэлтэй +45 эрээс болж нэгэн зүрх амьгүй болох гэж байна. Зүрх нь цохилж буй гэдсэнд байх хүүтэйгээ тэр эрийг насан туршдаа үзэн ядаж амьдрах л үлдлээ…
3 Comments
hi haygaa vldeegerei
Хүүхдээ битгий авхуулаарай
Авахуулах биш өөрийнхөө зүрхийг хэлж байгаа юм бишүү