Хэрхэн архинаас гаргах вэ?

20 гаранхан настай. Их сургуульд сураагүй. Тогтсон ажилгүй. Эхнэр хүүхэдтэй. Орох оронтой, унах унаатай (айлын бага хүү, эрхэлж өссөн). Уухаараа агсан. Уул хүн нь сайн хүн боловч ойр ойрхон архи ууж агсан тавиад байгаа. Одоо л холдуулахгүй бол бүр живчихвий гэж айж байна. Гэвч хэрхэн яаж ухааруулахаа мэдэхгүй байгаа. Аав нь бас нэлээд агсан. Та бүхэнд сайн туршлага байвал хуваалцаач…

2 Comments

  1. Бат says:

    архи уугаад ирэхэд нь загнаж зандчаад хэрүүл уруул хийгээд байвал хүний зөрүүд зан хөдөлнө. бүр их уух хүсэл төрнө. аль болох үглэж яншилгүй авчирсан юмыг нь эвтэйхэн уулгачих. унт барь хэлээд ч хэрэггүй чимээгүй байж байвал унтаад л өгнө. эр хүн ч тэгээд хүүхэд шиг шдээ эвийг нь олж байгаад хөөрхөн2 магтаад бай хөөрөөд л баярлаад л жинхэнэ нялхранашдээ.

  2. zochin says:

    хүний хүүхдийг хүн засахгүй ээ, зүгээр байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд амьдрана гэж болно эсвэл салж болно. аав нь агсан хүүхэд нь агсан тэрийг ахын дүү нээх засчдагийн биш байхаа, наадах чинь угнаасаа л архичин хүн, архичин хүнд байх бүх муухай бүхэн байгаа илэрээгүй л болохоос, ирээдүйд ирэх зодуур нүдүүр, агсан согтуу, араар тавилт архичин хүнээс ирж болох бүхнийг даваад гарчнаа гэвэл наадахтайгаа амьдарч болно. хохирогчын сэтгэхүйгээр дараа нь араар тавьсан хаясан энээ тэрээ хог новшоор нь дуудаад өөрөө их л хохирсон дүр төрхтэй бла бла гэхгүйгээр сонголт одоо л чиний гарт байна. өөрөө л шийд!!! өөртөө болон амьдралдаа хариуцлагтай хандана гэж энийг л хэлээд байгаам шдэ, энэ хүнтэй учирсанаар ирээдүйд надад юу ирж болох вэ би яаж давах вэ, ямар эрсдэл байна би давж чадах уу ? би сэтгэл түвшин аз жаргалыг мэдэрч амьдарч чадах уу гэж асууж бодсон нь зөв болов уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.