Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие хорь гаруйхан настай, архи тамхи хэрэглэдэггүй энгийн л нэг залуу байна. Гурван сарын өмнө найз маань нэг бүсгүйтэй танилцуулсан юм л даа. Анх уулзаад л дурласан. Аав, хоёр ах нь багад нь нас барчихсан, зовлон их үзсэн, ухаалаг яриатай, тэвчээр хатуужил, хүмүүжил сайн, ажилтай бүсгүй санагдсан.

Хамгийн гол нь бидний амьдралын түвшин нилээн өөр. Нэг удаа надад “Надаа олон залуучуудтай холбогдох боломж байсан ч миний гэр бүл ямар боломжтой билээ? гэсэн бодлоос болоод бүгдийг нь орхисон” гэж хэлсэн. Би хааяа тусалдаг л даа. Энэ маань түүнд их хүндээр тусдаг байх аа. Их л санаа зовсон байдалтай байдаг. Үүнийг яаж болиулах вэ? Би түүнийг энэ залуу үнэхээр надаа хайртай учраас л тусалж байгаа гэж ойлгоосой гэж л хүсч байна. Бидний харилцаа одоогоор тун сайн байгаа. Бүсгүй маань гэрээсээ хол, айлд байгаа болохоор өдөр бүр уулзаж чадахгүй юм.
Гэхдээ аз жаргалтай байна аа. Эр хүн үнэхээр дурласан бол БУУЖ өгдөггүй юм гэж үнэн байх. Өмнө нь өөр бүсгүйчүүдтэй уулзаж үзсэн ч аль нь ч ийм сэтгэгдэл төрүүлж байгаагүй. Сайн бүсгүй өөр бүсгүйтэй уулзах нь байтугай, өөр бүсгүй лүү харах ч сэтгэл үлдээдэггүй юм байна. Зүгээр л хайрлаад баймаар. Та бүхэн үүнийг цаашаа хэрхэн зөв удирдах, зөв зам луу нь оруулах талаар зөвлөгөөгөө харамгүй өгнө үү? Би түүнийг алдахыг үнэхээр хүсэхгүй байна.
3 Comments
кккк Үнсэхдээ хэт мэргэжлийн байвал цаадах чинь үргэчих нь шүү ….
яарч бавах гэвэл бүсгүй чамайг хайргүй донжуан гэж ойлгоно. Хайртайгаа ойлгуулахын тулд мөнгөөр туслах гэхээсээ илүү яаж нандигнаж хайрлаж байгаагаа Нүдээрээ эхлээд ойлгуулдаг байх,,, долоо хоног сарын тодорхой өдрүүдэд тогтмол очиж уулзаж гарыг нь атгаад гудамжаар 30 минут алхаад гэр байранд нь хүргээд духан дээр нь үнэрлэх үнсээд оруулж байх… гарыг нь атгаж нүдийг нь харж байгаад чамайг бэлэн болтол хүлээнэ гэх ойлголт төрүүлэх , гэхдээ болзоо бүрийг жаахан өөр байхаар бодох… өдөрт … өглөөний мэнд, санаад л бн … даарч бн уу… ядраагүй биз,,,нойр сайн хоносон уу… оройн мэнд_ сайхан амраарай гэх мэт хөөрхөн үг …өөр өөр байдлаар смс илгээх гэм мэт …
заа Манайхаан…. энэ дурласан залууг дэмжиж туршлага мэдлэгээ бичиж хэлж өгцгөөе…