Би эх орноо орхимооргүй байна

Сайн байцгаана уу. Энэ захидлыг уншиж байгаа хүмүүсээс нэг л зүйл хүсье, хэл амаар доромжлохын оронд ойлгохыг оролдоосой. Би 30 гарч яваа ижил хүйстэн залуу. 30 хүрэхээс их айдаг байлаа. “Амьдрал эхэлчихсэн байх ёстой нас” гэж өөртөө босго тавьчихсан байсан юм шиг. Харин одоо бодоход 30 гэдэг аймшигтай тоо биш, харин өөрийгөө нууж амьдрах нь л аймшигтай санагдаж байна.

Өдий насны ганц бие эрэгтэй хүнийг манайд зүгээр орхидоггүй юм байна. “Хүнтэй суухгүй юм уу?”, “Нас чинь оройтлоо”, “Хүүхэдтэй болмооргүй байна уу?” гэх мэт асуултууд өдөр тутмын байцаалт шиг. Хэрвээ би гетеросекс байсан бол магадгүй аль хэдийнэ гэр бүлтэй, хүүхэдтэй байх байсан байх. Гэхдээ би өөр.

Ижил хүйстэн гэдгээ нууж амьдрах амаргүй. Гэрийнхэндээ үнэнийг хэлээгүй. Байрны зээлээ төлөөд үлдсэн мөнгө бага байна, болзоонд явах боломжгүй гэж худал хэлж хэсэг хаацайлж явна. Үнэндээ бол болзооны мөнгө биш, болзооны эрх чөлөө л надад дутаж байна.

Найзууд бүр хэцүү. Арван жилийн, их сургуулийн найзуудтайгаа хүртэл холбоогоо тасалсан. Учир нь хүнтэй суухгүй байгааг минь гайхаж, байцааж, зарим нь согтуудаа “гомо” гэж дуудах нь ч бий. Заримд нь зориг гаргаж хэлсэн ч, ойлгосон мэт хэрнээ “Нэг хүүхэн байна танилцчих” гэх нь бас л өөрөөр дарамталж байгаа хэрэг. Уурлах гэхээр найзууд. Дуугүй өнгөрөхөөр өөрийгөө гомдоочих шиг.

Ажил дээр ч ялгаагүй. Нэг удаа согтсон хойно утсыг минь ухаж “хайр” гэсэн дугаар байна уу гэж шалгаж, байхгүй болохоор эвгүй байдалд оруулсан. Тэгээд л худал яриа үргэлжилнэ. Найз охинтой гэж хэлсэн, тэр “найз охин”-ы тухайгаа ч зохионо. Заримдаа өөрийгөө жүжигчин болчихсон юм шиг л мэдэрнэ.

Хамгийн хэцүү нь — би ижил хүйстнүүдээс ч зайгаа барьж эхэлсэн. Зарим эмэгтэйлэг зан авиртай залуусыг харахаар дургүй хүрдэг. Магадгүй энэ нь миний өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй хэсэг байх. Өөртэйгээ хүртэл эвлэрч амжаагүй хүн бусдыг яаж ойлгох билээ дээ.

Сүүлийн гурван жилд 3–4 хүнтэй уулзсан. Сүүлчийн хүнтэй хэсэг хамт байсан ч сэтгэл гүн шархтай үлдсэн. Дахиж тийм өвдөлт мэдрэхийг хүсээгүй учраас хайхаа больсон ч байж магад. Заримдаа “залуу байсан бол илүү боломж байсан болов уу” гэж бодогдоно. Гэхдээ магадгүй асуудал насандаа биш, айдасандаа байсан ч юм билүү.

Ойрын хугацаанд гадагшаа явах бодолтой байна. Хамгийн сайн найз, гэрийнхэнээсээ нууж явна. Тэднийхээ өмнө “сайн залуу” хэвээр үлдэхийг хүсэж байна. Гэхдээ дотроо бол хоёр өөр хүн шиг амьдарч байгаагаасаа залхаж байна. Хэн дуртай нь “гомо” гэж доромжлохгүй, айж ичихгүй амьдрах газар руу явчихмаар санагдах үе бий.

Гэхдээ би эх орноо орхимооргүй байна. Мэргэжлээрээ ажиллаад, бага ч гэсэн хувь нэмэр оруулж амьдрахыг хүсдэг. Зүгээр л айдасгүй, хоёрдмол амьдралгүй байхыг л хүсэж байна. Нэг зүйлийг хэлмээр байна. Ижил хүйстэн хүмүүс бол энэ улсын л нэг хэсэг. Бүгд адилгүй. Сайнтай, муутай. Хийж бүтээх хүсэлтэй жирийн л хүмүүс. Хэдхэн хүний алдаагаар бүгдийг дүгнэх хэрэггүй.

Хэрвээ ижил хүйстэн байх нь “сонголт” гэж боддог хүн байвал нэг асуулт үлдээе. Та хэзээ, хэдэн настайдаа гетеросекс байхаар шийдсэн бэ? Ирээдүйд над шиг хүмүүс айж ичиж, нууж хааж амьдрахгүйгээр эх орондоо тайван амьдарч чадна гэдэгт итгэмээр байна. Магадгүй тэр ирээдүй ойрхон ч байж болох юм.

2 Comments

  1. Бат says:

    Боов чинь босож л байгаа бол чамд таарах эмэгтэй хамтрагч байж л байгаа. зүгээр л секс таардаг таардаггүй хүмүүс гэж байдаг юм. чи эмэгтэй хүнтэй царай биш сэтгэл хараад секс хийгээд үзээрэй тасархай таашаал авдаг шүү. Монголд тэгээд ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрөөд гэрлэж бариад гудманд хөтлөлцөж алхаад, үнсэлцэж бариад эхлэвэл Монгол шиг цөөхөн хүн амтай улсад гамшиг болно шилжилтийн насан дээрээ яваа хүүхдүүдэд буруу үлгэр дуурай л болно. чи европын орнуудыг л харчих ижил хүйстнүүд тэнд эрх чөлөөтэй гэрлэж бариад байж л бна тэрний гайгаар хүн ам нь хөгширч цагаач дүрвэгчдийн орон болж хувирсан хөгшин европ ч гэж нэрлэгдэх болсон гэдгийг бүгд мэднэ. цөөхөн монголчуудыгаа олон болгочих гээд үзээд байхад гомо нарыг дэлгэрүүлж нийгэмд хэвийн зүйл мэтээр ойлгуулахыг хүсээд байна уу? 3саяаасаа багасаад эхэлвэл энэ орон чинь сүйрдэг юм байгаа биз дэ.

  2. өөртэйгөө тулсан дээр байхаа says:

    гетеросекс гэсэн нь юу гэсэн ч үг юм болдо? мэдэхгүй одоо тэгээд үйлийн үр л байхда шал балайн л гэхээс, эмэгтэй хүн сонирходог эрэгтэй хүний нүдээр бол шал утгагүй л юм. бүсгүй ааль, уяхан бүсгүй сэтгэл, эмэгтэй хүний бүсгүй хүний бие хаа, бэлхүүс, өгзөг, мээм, уруул, хэлүү, үнэр, эр бэлэг эрхтэн эмэгтэй рүү орох тэр мөч, секс хийх тэр үе, эмэгтэйн дуу хоолой гиншилт энэ бүхэнд татагдахгүй байна гэжүү? чамд байгалаасаа эр бэлэг эрхтэн заяасан байна, зүгээр наад дотор буруу бодолоо аваад хаячихад болохын бишүү? хичээгээд үзүүл яаадагийн бол хө?, баас гардаг тэр нян бактери болсон нүхрүү хийх нь юу нь гоё байна, эсүүл хийлгэх нь заваарсан юм, сэжиг хүрмээр юм чамд тэгж бодогдохгүй байна, жимэнд яваад тестостерон эрэгтэй даавар энтэр хэрэглээд үзэхиймуу? ууланд авирч гараад өөртэйгөө ярилцаад тулаад үзэлдэ, хадруу гараа урсан ч хамаагүй хүчтэй шаагаад яагаад байгаам бэ новшоо гээд өөрийгөө хараагаад ингэж явж болохымуу гээд өөртэйгөө ярилц засах гэж хичээсэн дээр бишүү. болохгүй бол үздэг хардаг хүн дээр очиж хийморийн сан тавиуулж эр сэтгэл, эршүүд зан чанар, хийморь лундаагаа сэргээ, бөгсддөгиймуу бөгсдүүлээд хорвоог барна гэж юу байдаг. Аавын хүү тэгж доошоо орж болохгүй шүү заа амжилт, аан нээрээ шинжилгээ энэ тэр өгөөрөй элдэв шалдавын юм шаачаагүй бол амжилт өөрийгөө засах гэж хичээ өөртэйгээ тул, есөн шидийн юм шаасан байвал гадагшаа явда одоо, та нар шиг хүмүүсийн дунд нөгөө хэцүү нэртэй өвчин их байдийм шиг байна лэ шдэ. амьдрал бол сонголт чи буруу сонголт хийвэл буруу л явна, зөв сонголт хийвэл зөв явна тэгээл болоо

    би анал сексийг сонирхдоггүй шдэ, сэжиг хүрээд байдагийн өмхий баас гардаг юмруу хийнэ гэхээс элдэв шалдавийн өвчин тусчих ч юи билүү, ямар хийх эрхтэн нь байхгүй байгаа биш бэлээхэн эхнэрийн минь ягаан муужгай байхад хийх ёстой газарлуу нь хийе гэж боддог шдэ байгалаасаа цаанаасаа үржилийн эрхтэн, таашаал авах эрхтэн бий болгоод өгчөөд байхад л гэж боддог шдэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.