Намайг гэсэн ямар ч сэтгэл байдаггүй…

Сайн байцгаана уу? Би одоо 23 настай хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг эмэгтэй. Саяхан өөрийгөө 6 долоо хоногтой жирэмсэн гэдгийг мэдлээ. Мэдээж хүүхдийн маань аав нь бий. Гэхдээ бид бие биедээ сэтгэлгүй. Хамтдаа ярилцаад авахуулах шийдвэрт хүрсэн.

Хүүхдийн аав энэ шийдвэрт хүрэхэд хэцүү, тийм зүйл хийж чадахгүй байх гээд л байгаа гэхдээ бид хамтдаа амьдарвал бие биенээ хайрлаж чадах уу? гэдэг бүр л хэцүү санагдаж байгаа юм. Яах ёстой вэ? Иймэрхүү нөхцөл байдалд орж байсан хүн байна уу? Гэрийнхэндээ ч хэлээгүй маш хэцүү байна. Би ч яахав тэр хүнийг гэсэн сэтгэл надад бий. Тэр хүнд бол огт үгүй ээ. Намайг гэсэн ямар ч сэтгэл байдаггүй…

3 Comments

  1. zochin says:

    юу ч гээд хуцаад солиоороод байгаан, бид бие биедээ сэтгэлгүй гээд чи бичсэн л байна шдэ, тэгчээд ямар сэтгэл наадахаасаа нэхээд байган, зүгээр сексдмээр байвал бэлгэвч хэрэглээч, хэн хэн гэр бүл зохиох хэмжээний ёс суртахуун, хариуцлаг, төлөвшил, санхүү байхгүй

    хохирлгчийн сэтгэхгүйгээр олон юм гоншигноод байхын.23 тай үзэмж чинь гундаагүй байгаа бол хүүхэд төрүүлэх бол хариуцлагтай эр хүн хай заа юу 28 тайгаасаа хүүхэдтэй бол

  2. Ховд says:

    Манай эхнэр залуудаа яг чам шиг ямар ч шаардлагагүй үед хүүхдээ авахуулсан.
    Түүнээс хойш хүсээд ч хүүхэдтэй болж чадахгүй зовж явна.
    Хэрэв төрүүлж чаддагсан бол алдарт эхийн I одон авахаар олон удаа жирэмсэлсэн ч нэг бол зулбачихдаг, эсвэл өсөлтгүй болчихдог.
    Одоо 40 хүрлээ.
    Үйлийн үр гэдэг нь л энэ байх даа

  3. Төрүүл гүйцээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.