Хадаж ээжүүд бүгд ийм мэдрэл байдаг уу?

Хадмынд шкаф угсрах, цагаан сарын бууз хийх, ойр зуур юм хийж өгөхөөр ирлээ. Нөхрөө яаж ганцаараа шкаф угсар гээд сууж байхав дээ гэж бодоод тусаллаа. Шүрүүп чангалж боох, хаалга, хавтан барих бүх ажилд нь хамжилцаад шөнө 2 болж байхад унтаад өглөө босоод нөхрийг таазны хүрээ нааж байх хооронд хөшиг тогтоох, бууз хийх зэрэг ажлууд хийлээ.

Гэтэл буузаа хийгээд сууж байхад ёстой миний хүү ажилсаг тулдаа юмнуудаа хийлээ, миний хүү ёстой зөндөө юм хийсэн ядарч байгаа, тэр ч ирээд энэ ч ирээд бууз хийлцдэг чиг шиг. Түй май л гэмээр санагдлаа. Эцсийн дүндээ би л сүүлийн хэдэн жил хийлцэж байгаа шүү дээ.

Би чинь энэ ажлын хажуугаар 7 сартай охиноо бас харж, хооллож байгаа шүү дээ. Гөлөг юм аа дөнгөж төрөөд удаагүй байхад хүртэл олон долоон юм яриад л байдаг байсан. Тэрэнд нь гомдож уйлаад, сэтгэл санаагаар унаад сүү татарч байлаа. Тэгээд гэрт ирнэ гэхээр л дургүй хүрч, залгахаар нь яримааргүй санагддаг байлаа. Сүүлдээ яаж мөнхийн ингэж байхав гэж бодоод тухайн үедээ би л эмзэг байсан гэж өөрийгөө арай гэж хуураад хадмаа уучилж дургүйлхэхээ больж байсан юмсан. Буцаад л гомдол дүүрэн сэтгэл минь сэмрэх шиг боллоо. Муу бэр гэж байдаггүй юм шиг байна. Муу болгосон хадам л гэж байдаг юм биш үү.

5 Comments

  1. buuk says:

    chi uuruu jhn setegtsendee ymtai ym bishuu muu hadam gj bgaa bol ,muu ber bh estoi ym bishuu naad hadam chiun ch gsn neg ailiin ber l bailgui dee tm l hetsuu gaa bol haritsahgui l bldaa tgd

  2. Зочин says:

    За яахав дээ жаахан ухаан муутай л хүмүүс байхгүй юу даа нөхөр чинь гайгүй халамжтай олон ааш араншингүй бол тэгэх гээд тунгын тааруулаад аргалж байхгүй юу тиймэрхүү хүмүүсээс сэтгэл горьдоод хэрэггүй

  3. Bolortsetseg Bayarbat says:

    хөгийн авгай байна. Өө тэгвэл надаар дутахгүйгээр олон хүн байгаа юм байна шдээ ашгүй2. өөр ажилтай байгаа юм гээд хаяад гараад явах хэрэгтэй. өөрийнхийгөө төгс, бусдынхыг бөгс гэж боддог, амаа татаж чадахгүй эргүү авгай нараас болж сэтгэл санааны амгалангаа, өөртөө итгэх итгэлээ битгий алдаарай. өөрийгөө хайрлаж байж л бусдаар үнэлэгдэнэ шүү

  4. Men says:

    За бэр нэр хүндгүй байгаа шиг хүргэн ч л гэсэн нэргүй л байдаг ш дэ адилхан шүү
    Тэглээ гээд түй май гээд дотроо хэлээд байгаа нь тухайн бэрийн хүмүүжилгүй бүдүүлэг танхай зан нь илэрч байгаа юм

  5. Боогий says:

    Ганц л юм хэлье. Ээж болон гэрийнхэн олон юм яриад байвал нөхөр л эхнэрээ цээжээрээ хамгаалж гардаг юм ш дэ. Намайг залуу байхад нагац эгч нар гэсэн шаль2 авгай нар. Тэдний хүүхдүүд гэсэн гарууд олон юм ярьж дургүй хүргэнгүүт би шууд хэлсийн. Нагац эгч нарт өөрсдийнхөө бэрийг тогтоож чадаагүй байж миний эхнэрээс хошуугаа татаарай гэсийн. Манай ээж айлын бага. Эгч нар нь гэж 2шулам ээжийг байнга сумлаастай. Өөрсдийгөө ээжийн эгч гэнгүүт бүхнийг заах санаатай. Ээж бас сумлагдаад юм ярих гэнгүүт нь би хэлдгийн. Цагаан сараар миний барааг харж баймаар байвал миний ханьтай хүн шиг харьцаарай гэж. Ийм үгийг хэн хэлж чадах вээ гэвэл өөрийнхөө чадлаар амьдралаа босгоцон хараат биш эр хүн л хэлж чаддаг юм да. Ер нь нагац эгч нар зэвүүн ш дэ. Аав ээж 2ыг салахад ч нилээн үүрэгтэй оролцсон гарууд. Салцан хойно нь. Танай хөөрхөн царайт гэж байнга муулаастай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.