Сайн байцгаана уу. Юуны өмнө хэлэхэд, намайг Б гэдэг. Намайг уншиж байгаа бүсгүйчүүдэд өөрийн туршлагаас сургамж болох үүднээс энэ түүхийг хуваалцмаар санагдлаа. Хэрэв та ч гэсэн иймэрхүү бодол, шийдвэртэй тулгарч байсан бол сайн тунгааж бодоорой гэж зөвлөж байна.
Би их сургуулиа төгсөөд нэг компанид ажилд орсон. Тэнд нэг залуутай найзалж, 5 сар өнгөрсний дараа гэртээ авчирч, аав ээждээ танилцуулсан юм. Аав минь “Олон хүнийг тэжээдэг, татлаа түтлээ ихтэй хүн юм” гэж, ээж минь “Найзалж болно, гэхдээ гэрлэнэ гэж байхгүй шүү” гэж дургүйцлээ илэрхийлсэн. Би эхэндээ тэдний бодлыг мэдэж байсан учраас найз залуугаа өмөөрдөг байсан, тэдний хэлснийг нуун, найз залуудаа бүгдийг нь хэлдэг байлаа.
Найз охин маань бас миний залууг “Чи яаж тоосон юм? Чамд арай л гологдож байна, өчнөөн сайхан залуучууд байхад” гэж голдог байсан ч би үргэлж түүнийг өмөөрч, сайн чанарыг нь хэлдэг байлаа. Миний найз залуу Б нь ээж болон хоёр дүүтэйгээ амьдардаг, 2 дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлдөг, мөн байр авах мөнгөө хадгалж байдаг. Тэр намайг үнэнчээр, илэн далангүйгээр бүх зүйлээ хэлдэг, даруухан мөртлөө хөгжилтэй, шударга, халамжтай хүн.
Би түүнд итгэж, хамт амьдрахад бэлэн байсан. Гэвч аав ээжийн хэлдэг үгс, ойр дотнын хүмүүсийн зөвлөгөө нь далдуур нөлөөлж, би хааяа уурлаж, маргадаг байлаа. Ингэснээр хайр минь багасч, итгэл маань алдагдаж, заримдаа өөр найз залуу хайж болох уу гэж боддог болсон.
Сүүлд бид том маргаан хийж, би түүнд “Чиний амьдралд саад болж байна гэж бодож байна, одоо бид хоёр салах нь зөв” гэж хэлээд, хацар дээр нь зөөлөн үнсэж салсан. Дараа нь найз залуугаа санаж, ганц найз залуугаа бодсоор байлаа. Гэвч удаагүй хугацааны дараа би өөр найз залуутай болсон.
Энэ хугацаанд би олон залуутай уулзсан ч, анхны найз залуу Б шиг шударга, халамжтай, үнэнч хүн олж чадаагүй. Бусад залуучууд эхэндээ соёлтой, гял цал, сайхан харагддаг ч хэдхэн сарын дараа зан араншин нь ил гарч, миний туршсан сайн чанарыг давахгүй байлаа.
Энэхүү туршлагаас би нэг зүйл ойлгосон нь: Чамайг чин сэтгэлээсээ хайрлаж байгаа эр хүнийг гомдоож болдоггүй гэдэг үнэн үг. Би үргэлж уурлаж, элдвээр хэлдэг байсан ч, Б намайг ойлгож, тайвшруулж оролддог байсан. Тэр үед би амьдралдаа тайван, аз жаргалтай байсан гэдгээ одоо ойлгож байна.
Хамгийн гол нь, бусдын үгэнд автаж биш, өөрийн ухамсар, сэтгэлд тулгуурлаж шийдвэр гаргах хэрэгтэй. Хэн нэгний зөвлөмж, шүүмжлэлээс шалтгаалан хайр, итгэлийг алдаж болохгүй гэдгийг би мэдэрсэн. Өдгөө би тэр үеэ эргэн дурсахад зөвхөн сургамжийг л олж хардаг, шархыг дахин сэдрээхгүйгээр амьдралаа үргэлжлүүлж байна.
1 Comment
Yg l bi bn daa eregtei ni,, iimerhuu shaltgaan tatlaa tulhee ihtein ulmaas amidral bolj uguhgui bsaar mash hoino zohioson. Odoo uneheer saihan hairtai uchirsan, tuuniigee chin setgeleesei hairlaj, hamgiin aztai enegtei gedgiig ni medruulhiin tuluu hicheej l yvna. Ter maani ch bas ene hugatsaand nadtai uchrah gj l ene ih zamiig tuulsan gj boddog. Tatlaa tutlee ihtei bn gdg chine amidrald mash ih hereg bolj achaa, achalliin hetsuu hundiig uurch surdag yum bn. Zaluu nasan deeree noir hoolgui amraltgui, haygdlaa geed shantaralgui zutgesnii huchind nasaaraa taiwan saihan amidrah buh zuiliig buteejee..