Би бас ядарч, өвдөж, боддог хүн шүү дээ…

Ойрын үед нөхөр маань их бухимдуу байдаг болсон. Яагаад гэдгийг нь ойлгох гэж бодоод байна. Мөнгө байхгүй, өөрийн гэсэн гэр оронгүй. Ядарч байна гээд ажиллаад, ажиллаад, хичээгээд байдаг мөртлөө хоол ундаас цаашгүй л амьдралтай юм шиг санагдаад байх юм гэнэ.

Тийм л юм бол баян, хангалуун, дулаахан гэртэй, мөнгөтэй хүнтэй танилцуулаад явуулчих юмсан гэж хүртэл бодогдох үе байна. Өдөр болгон гомдсон ч юм шиг, гомдоогүй ч юм шиг, ядарсан ч юм шиг, өвдөөгүй ч юм шиг амьдарсаар сүүлдээ үнэхээр залхаад байх юм. Би бас ядарч, өвдөж, боддог хүн шүү дээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.