Эмэгтэйчүүдээ, дүүдээ зөвлөөд өгөөч

Би 25 настай. Төрийн байгууллагад мэргэжлээрээ 4 жил ажиллаж байна. Сүүлийн үед ажлаасаа их халшраад, ажлаа солих тухай нухацтай бодож эхэллээ. Сургуулиа төгсөөд шууд ажилласан болохоор өөр орчинд очвол яах бол гэсэн айдас бас байна.

Гадаадад сурах боломж гарч байгаа ч үнэндээ сурах хүсэл тийм ч их төрөхгүй байгаа. Сүүлийн 1 жил ер нь нэг л идэвхгүй, гацсан мэдрэмжтэй явж байна. Магадгүй хэсэг хугацаанд амарч, өөрийгөө цэгцэлж байгаад дараагийн алхмаа шийдэх хэрэгтэй ч юм шиг.

Найз залуутайгаа 6 сар хамт амьдарч байна. Хэрвээ гадагшаа явбал гэр бүлийн визээр хамт явах боломжтой. Гэхдээ гэрлэлтээ батлуулах нь яг зөв шийдвэр мөн үү гэдэг дээр бас эргэлзээ байна.

Байрны урьдчилгаа цуглуулж байгаа, удахгүй захиалга өгөх бодолтой. Машин авсан ч одоогоор бараг унахгүй, сул зогсож байгаа.

Аав, ээж маань ажлаасаа гарч хэрэггүй л гэдэг. Харин би өөрөө илүү суралцаж, хөгжих боломжтой орчинд ажилламаар санагдаад байдаг.

Ер нь яг юу хийхээ мэдэхгүй, нэг л гацчихсан юм шиг санагдаад байна. Та нар байсан бол яах байсан бэ? Дүүдээ зөвлөж байгаа юм шиг сэтгэлээсээ бодлоо хуваалцаач…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.