Аавынх нь том, аавыгаа л дуурайна биз дээ…

Хүү маань 13-тай одоо хүртэл шамлагдахгүй, аав нь хэлээд өөрөө сайн шамлахгүй байх шиг байх юм. Сая жижигхэн юмтай залуу гээд уншаад хүүгээ тийм байдалд битгий ороосой гэх бодол төрөөд асууя гэж бодлоо. Аавынх нь уг нь том аавыгаа л дуурайна биз дээ одооноос гайгүй хэвийн хэмжээтэй болгохын тулд яах ёстой юм бол оо? Том болсон болохоор одоо аав нь л тэр талаар нь ярилцдаг байх. Эрэгтэйчүүдийн эмнэлэг авч ороод шамлуулчих уу яах уу?

2 Comments

  1. боов судлаач says:

    Боовны хэмжээ бол олон генүүдийн нөлөөтэй. Боовыг 2 үндсэн хүчин зүйл томруулдаг
    1-т эр бэлгийн даавар буюу тестостерон ба түүний уламжлалууд гол нөлөөтэй
    2-т биеийн ерөнхий өсөлт бага хэмжээгээр нөлөөлнө
    Энд хүмүүс аавыгаа дууриадаг гэж яг үнэндээ аав, ээж хоёр хоёулаа нөлөөтэй. Аавын гол нөлөөлдөг юм нь боовны хэмжээ биш харин боовыг үүсгэхэд оролцдог. Эр хүн Y хромосомтой эмэгтэй хүнд байдаггүй. Тэр хромосом дээрх SRY гэж ген нь ургийн хөгжлийн эхний хэдхэн долоо хоногт төмсөгийг үүсгэдэг. Төмсөгнөөс ялгарах тестостерон тэр дундаа түүний нэг төрө дихайдротестостерон нь хэлүүнээс боовыг, шээсний сүвтэй нийлүүлж үүсгэдэг. Анх үүсэхдээ эр эм аль алинд нь жижиг товруу, ангархай хоёр байх ба, эр нь ангархайг битүүрүүлж боов болгоно, харин эм нь төмсөггүй болхоор тэр товруу нь хэвээр хадгалагдаж хэлүү болох ба, доорх ангархайнаас ал үүсдэг.
    За нэгэнтэй бий болсон боовыг томруулхад юу нөлөөлөх вэ? Тестотсерон, өсөлтийн гормонууд, бас дээр нь тестостерон гормонд мэдрэг чанар маш их нөлөөтэй. Тестостерон нь өөрөө юу вэ? Нэтээс хайвал холестеринтой төстэй бүтэцтэй органик молекул л байгаа. Энэ нөхөр дангаараа үйлчилэхгүй, энэнтэй таньж холбогдоод цааш нь мэдээлэл дамжуулж хэрэгтэй генүүдийг нийлэгжүүлдэг рецептор уургууд байдаг. Хэдий чинээ энэ рецептор үүргээ сайн гүйцэтгэнэ тэр хэмжээгээр тестостерон сайн ажиллаж хүүхэд эр хүн болох процесс явагднаа гэсэн үг. Тэгвэо энэ рецепторын ген хаана агуулагдах вэ гэвэл нөгөө л Y хромомосом уу гэвэл үгүй юмаа харин эрэгтэй хүнд ээжээс ирдэг Х хромосом дээр байдаг. эр хүни XY хромосомтой эм хүн XX хромосомтой. Хүн эрэгтэй болохын тулд ээжээсээ X ааваасаа Y хромосом авна. Тэгвэл тэр Х хромосом дээр чинь AR буюу андрогены рецептор гээд ген байгаа. Энэ ген дотроо идэвхээрээ хүчтэй сул гээд янз бүр байгаа. Тэгвэл тэр хүчтэй хувилбараа ээжээс нь ирвэл өсөж төлжиж байгаа хүүгийн төмсөгнөөс ялгарсан тестостероныг хүчтэй рецептор дуртайяа хүлээн аваад хүчтэй өсөлтийн мэдээлэл дамжуулна, шилжилтийн насны хүүгийн боов дундаж идэвхтэй бусад хөвгүүдтэй харьцуулхад илүү сайн урганаа гэсэн үг. Энэ рецептор зөвхөн боовонд байхгуй л дээ яс, булчин гээд бүх юманд байгаа, тэр хэмжээгээр булчин нь хурдан өсөж, яс нь томрон хүчирхэг эр болноо гэсэн үг. Манайхны ярьдаг бөхийн удам охин талаа дагадаг гэдэг бас нэг бодлын ортой, бөхийн охин аавынхаа ганц Х-г авна, тэрэн дээр нь нөгөө хүчтэй рецепторийн хувилбар нь ирвэл ирээдүйд охиноос гарах хүү барилдаж магадгүй болно гэсэн үг. Охин хүүхэд аавынхаа өрөөсөн Х ээжийнхээ нөгөө Х-г авна, хүү бол ээжийнхээ Х аавынхаа Y-г авч байж эр болно.
    За энэнээс гадна тестостероныг дихайдротестостерон болгож хувиргадаг стеройд 5 альфа редуктасе 2 SRD5a2 гээд мааш чухал энзайм байнаа. ДХТ нь Тест-г бодвол 5-6 дахин үйчлэл сайтай, боов томруулхад маш чухал үүрэгтэй гормон. Энэ энзаймыг кодлогч ген нь 2-р хромосом дээр байрладаг ба дотроо бас хувиргах урвалын идэвх сайн, тааруу, дундаж гээд олон хувилбар байгаа. Өмнөх хоёр бэлгийн хромосомоос ялгаатай нь энэ ген 2-р хромосом дээр байлда. Хүчтэй хувилбар ааваас ч ээжээс аль альнаас нь ирж болно гэсэн үг. Эсвэл сул эсвэл дундаж хувилбар гэх мэт. Хүчтэй хувилбар ирсэн хүүгийн боовон дотор тэгвэл тестостероныг SRD5a2 дихайдротестостерон болгох ажлаа хийнэ, энэн дээр нөгөө идэвхтэй AR рецептор нийлчихвэл ажлаа мундаг хийдэг хоёр гар нийлсэн ажилтан ажлаа умалзуулнаа гэсэн үг болноо доо. Ингэээд хүүгийн боов өсөж өгнөө гэсэн үг. За жишээ бодьё. Дундаж эрэгтэйн боов босоогүй үедээ 8 см, диамерт нь 2.8 босоод уртаашаа 1.7 дахин томорч 13.6 см урт, өргөөшөө 1.3 дахин 3.6 см болдог байнаа гэж бодьё. Харин нөгөө хоёрыг авч төрсөн хүүгийн боов шилжилтийн насандаа 2.5 см илүү ургаж 10.5 см урт, 3.5 см бүдүүн болов болов. Нөгөө ДХТ бол боовыг уртаас илүү бүдүүн болгохдоо алдартай. Босохдоо мөн адилаар томорноо гэж бодход тэр хүүгийн боов нь 17.85 см урт, 4.55 см бүдүүн болноо гэсэн үг.

    За тэгээд өөрөөр энэ шатуудад оролцлдог өчнөөн ген байна, биед тестостерон сайн нийлэгжүүлэгч генүүд ч хэрэгтэй болно. Тестостерон хэдий чинээ өндөр байна тэр хэмжээгээр боов маань өснө. Бүгд нийлхээрээ 5 см жижиг боов ч үүсгэж болно эсвэл 13 см хэвтээ 22 см босоо боов ч үүсгэж болноо л гэсэн үг. Тэгхээр ааваас ер нь боов үүсгэгч төмсөг гол үүрэгтэйгээс биш, заавал аавын боов хүүд өвлөгднөө гэсэн үг огт биш. Чиний биед ч бас боов үүсгэгч генүүд өчнөөн байгаа, төмсөггүй болхоор чамд боов үүсээгүй нуугдмал байнаа гэсэн үг. Магад чиний аав чинь эсвэл өвөө чинь том боовтой байсан бол хүүд чинь нөлөөлж болно, тухай нь тэр чиний Х-с авсан тестостероныг рецептор чиний эцгээс ирсэн байгаа. Жижиг бол эсрэгээрээ аавын хэмжээг ч саармагжуулж болно.

  2. Ttttt888 says:

    Ymar ch bsan eregtei hunii erhten aaviigaa 100% duuraidag gesen shuu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.