Ирээдүйд ээж болох, эрүүл амьдрах суурь нь юм

Сайн уу, охидоо, та нартайгаа нэг чухал зүйл хуваалцмаар санагдлаа. Сүүлийн үед жирэмслэлт, үр хөндөлтийн дараах айдас, өвдөлт, эргэлзээтэй холбоотой асуудалд олон охид ганцаараа шаналж байгаа юм шиг санагдах боллоо. Тийм болохоор зүгээр нэг шүүмжлэх биш, харин бодит талаас нь ярья гэж бодлоо.

Хүн бүрт өөр өөрийн асуудал, алдаа, бэрхшээл байдаг. Ялангуяа өсвөр нас, залуу насанд ийм зүйлтэй нүүр тулах нь цөөнгүй. Асуудлаа шийдэх гэж яарч, янз бүрийн эмнэлэг, танил бус газар очих, баталгаагүй эм тариа хэрэглэх, эрсдэлтэй алхам хийх тохиолдол их байдаг.

Гэхдээ нэг зүйл л бодоорой энэ бол чиний бие, чиний ирээдүй.

Хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Үр хөндүүлэх нь зөв, буруу гэж шууд дүгнэх ч гэсэнгүй. Хүн бүрийн нөхцөл байдал өөр. Зарим үед хэцүү сонголт хийхээс өөр аргагүй үе ч гардаг.

Харин тэр шийдвэрийг гаргахдаа:
• Өөртөө хор болохгүй юу
• Ирээдүйд нөлөөлөх үү
• Аюулгүй, найдвартай юу гэдгийг л хамгийн түрүүнд бодоосой гэж хүсэж байна.

Ойр дотныхноосоо нууж, айж сандарсандаа өөрийгөө эрсдэлд оруулах нь хамгийн харамсалтай. Чиний бие бол зүгээр нэг “шийдэх ёстой асуудал” биш ирээдүйд ээж болох, эрүүл амьдрах суурь нь юм.

Ямар ч зүйлд зөв арга, зөв зам гэж байдаг. Түр зуурын айдас, сандралаар биш, өөртөө хамгийн бага хор учруулах сонголтыг хийж сурах нь илүү чухал.

Эцэст нь хэлэхэд энэ бол чиний амьдрал. Чи өөрийгөө ч бас хайрлах ёстой хүн.

Магадгүй хүн бүр санал нийлэхгүй байж болно. Гэхдээ нэгийг л бодоорой ямар нэг зүйлийг бүтэн байлгахын тулд хамгийн суурь, хамгийн чухал хэсгээ эвдчихвэл дараа нь юу ч үлдэхгүй. Тийм болохоор шийдвэр гаргах бүрдээ өөрийгөө нэгдүгээрт тавьж сураарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.