Нууц амрагтай болох сонирхолтой байна…

Сайн байна уу, 42 хүрч байгаа залуу байна. Ажил хийдэг согтууруулах ундааг идээний дээж хэмээн хаа нэг баяр ёслолоор хүртэнэ тамхи татдаг, мансуурлах мурийтай тоглоомноос хол нэгэн айл гэрийн эр нөхөр байна. Асуудал гэвэл өөрөө жаахан гэр бүл амьтай, хэн нэгэн гэр бүлээс гадуур харилцаа байхгүй, гэр бүл болоод 23 жил болж бүх зүйлээ гэр бүлдээ зориулж ирлээ. Ингэж явсаар одоо бүр ямарч харилцан яриа байхгүй мөн сексийн амьдралгүй ч болчихлоо.

Гэр бүлийн харилцаа яагаад муудав гэж гайхаж байж мэднэ мэдээж айл гэрийн эр хүн өрхийн тэргүүн гэдэг хариуцлагынхаа хүрээнд үүргээ сайн биелүүлж яваа гэж хэлэхэд болно. Амьдралд одоо дутагдах гачигдах зүйл алга гэр бүлиийн хүнд маань амьдралд санаа зовох зүйл огтоосоо алга, харин тэр хүн маань юм л болуул уур уцаартай хүн, манай гэр бүлийн байрны төлбөр ч төлж үзэлгүй 18 жил явсан би хэтэрхий их анхаарал тавьж би л болгох ёстой гэж явсаар энэ хүнийг толгойн дээрээ гаргана гэгч болж. Арга ядаад сүүлийн 5 жил ядаж гэр бүлдээ санаа тавь байр хоол ойр зүйлийн юм аа зохицуулж, хүүхдүүдээ анхаарал тавь гэж байж тийм зүйлд оролцдог болсон. Амьдралдаа эхнэрээрээ цалингийн зээл битгий хэл хэд авдаг, юунд зарцуулсан гэж асуух нь байтгуай эд хогшилоос барьцаанд тавиулж үзэлгүй өдийг хүрсэн. Гол асуудал нь яагаад би ингэж бичих болов гэдэг нь одоо бүхий л зүйлд би бурууддаг болж миний хийсэн бүтээсэн бүхэнг үл хүндэтгэн буруу шаах боллоо, хүүхэд шилжилтийн насанд хүрсэн залуу хүн л болсон хойно алдаж онохын тэр бүхэнд би буруутай боллоо, гадагшаа дотогшоо хүртэл явууллаа бас л буруутан болж байна. Тэгээд эхнэр өөрөө ууж идэх нь их, ер нь удмын харж бай гэдэг үг үнэн юм байна лээ ах дүү эгч нар бүгд уух юмны хамааралтай.

Тэгээд сексийн тал дээр хүртэл эхлүүлэх гээд оролдохоор надад ядраад байна хүсэхгүй байна сэтгэл санаа тийм байна гээд хамаг хүсэл сэрлийг минь унтраах тэгээд гол нь өөр хүнтэй болсон юм уу гэхээр үгүй ажилынхантайгаа явна гээд өөрөө л зураг хөрөг явуулна удалгүй гэртээ ирээд гэртээ ууна бас энгийн үед хүртэл гэртээ ганцаараа уух юм. Тасарч унтлаа уухгүй ч 7 хоногт заавал нэг ууна гэртээ пийв вайн хааяа цагааныг ч хүртэнэ. Ийм зүйл болохоор надад үнэхээр харилцаа үүсгэх яриа эхлүүлэх хүсэл төрөхгүй болж эхнэр өөрөө хүсэх үед халамцуу байх юм. Тэгэхээр миний хүсэл төрөхгүй юм. Саяхнаас ингэж уудаг болсон уу гэвэл үгүй анхнаасаа л пийв уух дуртай байсан би ч анхандаа архи биш юм чинь гэж боддог байлаа. Гадуур пийв ууж байснаас гэр орондоо тухтай хааяа ууж байхгүй юу гэснээс өнөөгийн байдалд хүрч, тэгээд гэр орны ийм асуудал байна одоо ингэх үү тэгэх үү гээд ярилцахаар би мэдэхгүй ээ гэх юм.

Тэгээд яг яах ёстой яаж харьцах учраа ч олохоо байлаа. Их хайртай байсан болохоор анх танилцаад үерхэж байхдаа мөрөөдсөн мөрөөдлөө амлат болгож тэрэндээ ч хүрсэн миний хувьд манай хүн их түргэн ууртай наргиа тоглоом хийж болдоггүй үг хэлэхээр хүлээж авахгүй за яршигдаа уурлуулчихна гэж явсаар өдийг хүрсэн дээ. Амьдрал болсон хойно хэрүүл уруул болдог л байсан энэ олон жил болоход ганц ч удаа надаас миний буруу байж намайг уучилаарай гэж хэлж үзээгүй өдий зэрэгтэй сайхан амьдарч байгаадаа хүртэл талархаж байгаагүй бэлэг сэлтэнд хүртэл жоохон ч гэсэн сэтгэл гаргаад талархаж үзээгүй яагаад ингэдэг юм бэ гэхээр угаасаа чиний үүрэг шдээ гэх. Би энэ бүхэнд хүргэсэнд өөртөө харамсах юм. Сална гэхээр хүүхдүүдээ өрөвдөөд салж үнэхээр чадахгүй юм, би өөрөө эцэггүй өссөн болохоор зүрх хүрдэггүй юм байна. 3 жилийн өмнө тусдаа байж үзсэн чадахгүй юм байна лээ, одоо зүгээр л нэг хамтран амьдрагч нар болж. Одоо яавал дээр вэ, хүн л болсон хойно сэтгэлзүй гэж хэрэг алга хүнд задалж ярьж болохгүй юм. Эр хүн болохоор ээждээ хэлэлтэй биш найзуудтай ярихаар хэсэг сонсож байгаад зүгээр л архидалд болох юм. Тэгээд дотроо буглаад явах юм даа. Сэтгэлээ нээх, нээж хэлж ярьдаггүй болохоор бичсэн зүйлээ алдаа дутагдалтай ойлголт муутай бичсэн бол уучилна биз ээ…

14 Comments

  1. azaa says:

    ESREGEEREEE BI EMEGTEI HUN BAIJ CHAM SHIG L AMIDARSANDAA BUH ZUILEE GER BULDEE ZORIULSAN ETSEST NI HAIRLAJ BAISAN HUN MAANI HENTIIN YNHAN BAGSH DAGAAD YBSAN BAIDGIIN ODOO BOL SETGEL AMAR AMIDARCH BN HUUHEDTEIGEE

  2. Saya says:

    Энэ яг миний амьдрал байнаа.
    Пизду . Бүх юмны буруутан болчтхсон байх юм.
    Байнга гэртээ ууна
    Одоо бүр нууж уудаг болсон

  3. Зочин says:

    Яг одоо энэ насан дээрээ л эрчүүд бүдрэнэ дээ эргээд харсан хүссэнээрээ амьдраагүй юм шиг санагдана сайхан халамжтай нямбай чиний гарын аясаар бөмбөрөх хүүхнүүд захаас аваад замаар 1 бий халамжийг нь мэдрээд урхинд нь орвол буцах зам байхгүй эхнэрээсээ салж л таарна гэхдээ дунд нь дүр үзүүлэгч нар бий хулхидуулав насаараа ганцаараа явсан хүүхнүүд бол дэмий гэр бүлийн хосийн амьдрал мэдэхгүй зожиг минийх миний орон зай гэсэн төлөв тогтчихсон байдаг

  4. Fghhh@gmail.com says:

    Бүхий л хүчээрээ зүтгэж хичээсний эцэст угаасаа чиний л үүрэг шдээ гэсэн үг сонсохоор хэлэх үг олддоггүй юм даа

  5. Үнэн says:

    Сайн байна уу?
    Манай Монгол улсад эрчүүдийн амиа хорлолт маш өндөр байдаг. Шалтгаан нь ерөөсөө л энэ. Ихэнх нь амиа хорлоод зарим нь амжиж сэтгэл зүйч дээр очдог.
    Эхлээд эхнэртэйгээ маш сайн ярилцаж үзэх хэрэгтэй илэн далангуй, ний нуугүй ярилц.
    Хэн хэнийхээ хүсэл мөрөөдлийг сонс, ямар ч харилцаан дээр зөвхөн нэг нь буруутай байдаггүй гэдгийг сана.
    Өөрийгөө түүний оронд тавьж үзэж ойлгохыг хичээ. Ойлголцол бол хамгийн чухал зүйл шүү.
    Ярилцах гэхээр л хэрүүл болчих гээд байвал хамт сэтгэл зүйч дээр оч, хэрэв эхнэр нь дургуйцвэл эхнэртээ энэ бүхнийг ойлгох боломж өгөх буюу түүийг хэсэгтээ ганцааранг нь орхи, мэдээж хүүхдүүддээ анхаарал халамж тавьсан хэвээрээ байх хэрэгтэй.
    Хүн тухтай бүс нь бүрдэхгүй болоод эхлэхээр стрессдээд юу болоод байгааг анзаарч эхэлнэ.

    Хүндлэл байхгүй газар эр хүн эр хүнээ мэдрэх боломжгүй болдог юм. Одоо л өөрийгөө хайрлаж эхлэ. Өөрийгөө хайрлана гэдэг нь өөрийн эрүүл мэнд, сэтгэл зүй, оршихуйг зөв авч явна гэсэн үг, хувиа хичээнэ гэсэн үг огт биш юм. Түүнийг ганцааранг нь орхих нь хатуу загнаж байна гэж бодож байвал бүү санаа зов. Энэ ч гэсэн түүнийг юм ойлгуулах, ухамсрыг нь сэрээхийн тулд хатуу хайраар хайрлаж байгаагийн нэг хэлбэр юм.

    Амиа хорлох талаар бодох ч хэрэггүй шүү. Та 2 бол энэ дэлхий дээр маш их аз ерөөлөөр хүн болж мэндэлсэн шүү.
    За Амжилт.

    • x says:

      Ямар их юм бичдэг шалчганасан дда вэ

      • Үнэн says:

        Ихэнх хүн бусдаас дандаа өөрийгөө хардаг гэдэг үг бий, ЧИ ШАЛЧИГАНАСАН болохоор бүх юмнаас өө хайж, шүүмжилдэг, үргэлж бусдаас алдааг хайдаг болохоор чи л шалчиганасан болгож уншаад байгаа гэсэн үг.

  6. Aaaaaa shibaaa says:

    Pizdaaaaa…. yag bi iim boloh geed bna teeee…. buh umiig zohitsuulaad uuriuus ni 1000 tugrug gerteee gargah uzeegui bhd. Unuudur hivsen deer haluun um taviad tulegdcchviidee gsn tulegdvel tulegdeg ntr….. wtf

  7. zocnin says:

    iim amidral ch hogiin shuu harin tom ohin mini nadad ami bolohoor eejeesee haramlaj dotno bolood saihan l bn amidrald yu ch tohioh ym daa

  8. зочин-1 says:

    пиво эмэгтэй хүнийг улам донтуулдаг шидтэй… чи анханаасаа буруу зөвшөөрөл өгсөн байна…. архи эмэгтэй хүний амьдралыг яг ийм идэвхгүй болгодог… Архийг гэртээ хаана ч тас хорь…эхлээд хэцүү байх болно… архины зардлаа бүжиг спорт 2-т зориул… аяндаа чи бүгдийг хяналтандаа авна…

  9. Аз жаргал хайж байна says:

    Уншиж эхлээд л уур хүрчихлээ. Ийм даварчихсан үмхий авгай нар бх юм аа. Одоо жаахан гомдоох хэрэгтэй юм бн. Тэгж бж л сайн хүнийг гомдоож бсанаа мэдэрнэ. Дандаа л сайн нөхөрт урвайсан муу авгай нар эсвэл үнэнч сайн сайхан эхнэрт өөдгүй новшнууд таарсан бх юм. Хүсвэл надтай холбогдоорой. Зовлон жаргалаа хуваалцах нууц амраг хайж бн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.