Та нар байсан бол яаж хүлээж авах байсан бэ?

Pregnant woman standing by the window

Би найз залуутайгаа 3 жил үерхэж байгаа. Одоо 4 сар гаруй жирэмсэн. Хоёр талын гэр бүл маань бүгд мэдэж байгаа ч одоог хүртэл албан ёсоор бэр гуйгаагүй болохоор бид хоёр тусдаа амьдарч байна.

Сүүлийн хагас жилд нэг л эвгүй мэдрэмж төрөөд байх боллоо. Тэдний гэр бүлийнхэн намайг нэг л хөндий, үл тоомсорлоод байгаа юм шиг санагдах болсон. Ямар нэг баяр ёслол, уулзалт болоход надад хэлдэггүй, урихгүй өнгөрөх үе гарна.

Энэ тухай найз залуудаа хэлэхээр “чи дэмий юм бодоод байна, хэрүүл өдөөд байна” гээд уурлаад байх юм. Тэгэхээр нь би өөрийгөө “хэт эмзэглээд байгаа юм болов уу” гэж бодох үе ч байна. Манай гэр бүл бол эсрэгээрээ бүх баяр ёслолд нь уриад, анхаарал тавиад, аль болох халуун дулаан ханддаг болохоор энэ ялгаа нь надад их эвгүй санагдаад байх юм.

Ийм үед би яах ёстой вэ? Та нар байсан бол яаж хүлээж авах байсан бэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.