Явуулаагүй бол 10 жилийн дараа хэр өөдөө зайдганах болоо?

Сая экс ирж, агсамнан уйлж байгаад явлаа. Хэрэлдээд, хөөж явуулав, буруугуй. Хамаг залуу насыг нь үрэн таран хийсэн юм байх. Уг нь 1 жил 11 сар цуг амьдарсансан. 29-с 31 нас нь хамаг залуу нас нь болдог юмсанж. Сонин юм, өмнөх нас нь хүүхэд нас уу. Салаад 5 сар болж байна. Утас, мэссэнжэр, имэйлийг нь блоклосон, амар байсан юм.

Цуг амьдарлаа. Хоол хийлгэж дарамталсангүй. Өөрөө хийх илүү амттай байдаг. Гэр цэвэрлүүлсэнгүй хагас бүтэндээ хуваагаад хийдэг байлаа. Хоол унд авахуулсан удаагүй, өөрийн нь иддэг жимснүүд авдаг түүнээс нь амлуу чихэхээс нааш ойртдоггүй байв. Юуг нь би ашиглав? Секс үү? Тавиулдаг байсан нь жүжиг байсан юм болов уу? Мастерынх нь ажилд туслаад, ажлаа хойш нь тавьдаг л байв. Хэн нь хэнийгээ ашиглаваа. Үрсэн мөнгөө харин ч нэг тооцож болно шүү. Хаагуур явна гэж залгана. Утас шалгана. Пожайлуста, гээд шалгуулдаг байлаа. Өөрийнх нь утсыг шалгая гэхэд харин яагаад царай нь хувьс хийж энэ бол өөр гэв. За хүн амьтантай бичээ юм байгаа биз ямар миний өмч биш. Эрүү толгой салдаг хорвоод гэж бодоод хаяв.

Өвлийн идэш авав. Адилхан 4 хонь аваад аав ээждээ, бас тэднийхт өгтөл манайд хүн их ирдэг гэхээр нь жинлэж байгаад хоёр хүндийг нь өглөө. Ердөө хамтран амьдарч байхад найзууд, эгч, охин дүү нь ирнэ, баахан идэж уугаад гарч явна, манайхаас харин нөү. Прайваси где? Уг нь хотын охин юмсан. Хэлтэл эмэгтэй хүнд сошиализэйшин хэрэгтэй, найзууд, эгч дүү нар стресс тайлдаг гэнэ гэх юм. За ганцаардсан байж болно. Тэгснээ ахын хүүхдийн төрсөн өдөрт нэг том машин авч өгтөл, хойшдоо гэр бүл болбол санхүүдээ хямгатай байх хэрэгтэй гэнэ. Уг нь хэн хэдийг хаана идэв, машины мөнгө хоёрыг тооцвол ч жингийн туухай зүүн талдаа буух вий.

Энэ мэтээр би болно, чи болохгүй энэ бол өөр гэсэн юмс ч цуварна даа. Тиви үзэхэд дууг нь султга гэнэ v20, харин өөрийг нь ажтал тв шоугаа v35 дээр үзнэ. Нэг бус удаа. Эндээс, тивигээ таслаад, дэлбэрч хөөж явуулсан. Явуулаагүй бол 10 жилийн дараа хэр өөдөө зайдганах болоо? Ноолж болно гэж андуурвуу? Иймэрхүү хүүхнүүд хэр байна?

1 Comment

  1. Nymaa says:

    Zow zow hvvhnvvd vrgelj gai boldog

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.