Явуулаагүй бол 10 жилийн дараа хэр өөдөө зайдганах болоо?

Сая экс ирж, агсамнан уйлж байгаад явлаа. Хэрэлдээд, хөөж явуулав, буруугуй. Хамаг залуу насыг нь үрэн таран хийсэн юм байх. Уг нь 1 жил 11 сар цуг амьдарсансан. 29-с 31 нас нь хамаг залуу нас нь болдог юмсанж. Сонин юм, өмнөх нас нь хүүхэд нас уу. Салаад 5 сар болж байна. Утас, мэссэнжэр, имэйлийг нь блоклосон, амар байсан юм.

Цуг амьдарлаа. Хоол хийлгэж дарамталсангүй. Өөрөө хийх илүү амттай байдаг. Гэр цэвэрлүүлсэнгүй хагас бүтэндээ хуваагаад хийдэг байлаа. Хоол унд авахуулсан удаагүй, өөрийн нь иддэг жимснүүд авдаг түүнээс нь амлуу чихэхээс нааш ойртдоггүй байв. Юуг нь би ашиглав? Секс үү? Тавиулдаг байсан нь жүжиг байсан юм болов уу? Мастерынх нь ажилд туслаад, ажлаа хойш нь тавьдаг л байв. Хэн нь хэнийгээ ашиглаваа. Үрсэн мөнгөө харин ч нэг тооцож болно шүү. Хаагуур явна гэж залгана. Утас шалгана. Пожайлуста, гээд шалгуулдаг байлаа. Өөрийнх нь утсыг шалгая гэхэд харин яагаад царай нь хувьс хийж энэ бол өөр гэв. За хүн амьтантай бичээ юм байгаа биз ямар миний өмч биш. Эрүү толгой салдаг хорвоод гэж бодоод хаяв.

Өвлийн идэш авав. Адилхан 4 хонь аваад аав ээждээ, бас тэднийхт өгтөл манайд хүн их ирдэг гэхээр нь жинлэж байгаад хоёр хүндийг нь өглөө. Ердөө хамтран амьдарч байхад найзууд, эгч, охин дүү нь ирнэ, баахан идэж уугаад гарч явна, манайхаас харин нөү. Прайваси где? Уг нь хотын охин юмсан. Хэлтэл эмэгтэй хүнд сошиализэйшин хэрэгтэй, найзууд, эгч дүү нар стресс тайлдаг гэнэ гэх юм. За ганцаардсан байж болно. Тэгснээ ахын хүүхдийн төрсөн өдөрт нэг том машин авч өгтөл, хойшдоо гэр бүл болбол санхүүдээ хямгатай байх хэрэгтэй гэнэ. Уг нь хэн хэдийг хаана идэв, машины мөнгө хоёрыг тооцвол ч жингийн туухай зүүн талдаа буух вий.

Энэ мэтээр би болно, чи болохгүй энэ бол өөр гэсэн юмс ч цуварна даа. Тиви үзэхэд дууг нь султга гэнэ v20, харин өөрийг нь ажтал тв шоугаа v35 дээр үзнэ. Нэг бус удаа. Эндээс, тивигээ таслаад, дэлбэрч хөөж явуулсан. Явуулаагүй бол 10 жилийн дараа хэр өөдөө зайдганах болоо? Ноолж болно гэж андуурвуу? Иймэрхүү хүүхнүүд хэр байна?

3 Comments

  1. Хэхэ says:

    Хоёр талтай л юмдаа.
    Хүүхэн бол тэнэгдүү гэхдээ тэр байдлаа заль болгож ашигладаг орк нэгэн байна. Амиа бодсон, хүн муутай монголоор дүүрэн байдаг хулгайч нарын нэгэн байна. Эрэгтэй байсан бол авлига хулгай хийж байгаа гаруудын нэг болно. Улстөрд ороогүй ч жижиг шатанд завхрал үүсгэж монголын нийгмийг сөнөөх нэгэн болно. Их давраавал нөхрийнхөө хамаг шим шүүс, эрч хүчийг сороод, хэн ч биш болгоно. Дараа нь орхиж явна. Ийм хүмүүст гэмшил байдаггүй.

    Залуу бол яггүй муу санаатай тооцоотой нэгэн харагдлаа. Цэвэр халхын маанагдуу нэгэн хээгүй эр яавч биш. Нэг бол урд зүгийн цус холилдсон хурлийз, шоохуузуудын нэг байна. Эсвэл баруун аймгийн дөрвөд, баядуудын нэгэн байгаа. Эд нар юмыг жижиг гэлтгүй тооцож, бүртгэж дараа дараагийн үйлдэлээ төлөвлөж амьдардаг. Чадалтай мундаг, хажуудхаа өөд татдаг байж болох ч, тэр хэмжээгээрээ хань ижлээ хөдөлгөхгүй дарамталж хяссаар өөртөө итгэлгүй дарамтлагдсан нэгэн болгож дуусгадаг. Гол төлөв ийм эрчүүд эхнэрээсээ хойно амьд үлддэг. Хуучин цагт монгол хүүхэнтэй суусан данжаадууд нас ойр бол 70-80 хувьд нь амьд үлддэг гэж хөгшчүүл ярьдагсан.

    Уг нь аль аль нь харилцан буулт хийж байж, нөгөө хүн нь тэрийг ойлгож байж л амьдрал цэцэглэнэ дээ.

  2. zochin says:

    Iim l ehnertei bailaa tegeed l 10 jil bolood sallaa da gej

  3. Nymaa says:

    Zow zow hvvhnvvd vrgelj gai boldog

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.