Энэ их дарамтаас, энэ хүнээс яаж хол байх вэ?

Би 28 насандаа гэр бүлтэй болж, 30 насандаа анхныхаа хүүхдийг төрүүлсэн. 4 жилийн өмнө 2 дахь хүүхдээ төрүүлээд 3 сартай байхад нь нөхөр маань байнга зугаа цэнгэл хөөж, архи дарс уугаад байхаар нь нэлээн их маргалдаж сүүлдээ салъя гээд хаяад явсан юм.

Бодит мэт санагдуулахаар… Бодит мэт халалттай…

2-ын 2 нялх хүүхэдтэй, гэр бүлээ ингээд байхгүй болгоно гэж юу байхав гээд бүтэн 1 жил араас нь уйлж дуулж гуйж явсан ч намайг гэх хүнийг машины, бас хуваариа юм хийх гээд авсан байсан зээлтэй минь үлдээгээд нийлэхгүй, архиа ууж, зугаа цэнгэлээ хөөгөөд явсан. Арга мухардаад шүүхээр явбал эвлэрүүлэн зуучлахаар ороод нийлэх болов уу гэж бодсон ч ямар ч үр дүн гаралгүй арга буюу салцгаасан.

Тэгсэн салаад одоо 4-н 4 жил болж байхад нийлье гэх боллоо. Их бодож үзлээ. Анх нийлье гэхээр нь за бас хүүхдүүдээ аавгүй байлгана гэж юу байхав гээд зөвшөөрдгийн даваан дээр тэр хүнийг цагдаагаас баривчилж бүтэн 1 сар түр саатуулав. Яасан гэсэн чинь бүлэг хулгай хийсэн гэнэ. Одоо хэрэг нь шийдэгдээгүй 1 жил бараг болох гэж байна. Тэгэхээр өөртөө тэгж их зовлон авчирч байхаар гээд нийлэхгүй гэдэг шийдвэр гаргаад, тэр хүнд хэлсэн.

Энэ хугацаанд бүх өрнөөсөө гарч, амьдрал ч хангалуун сайхан л байна. Гэхдээ сүүлийн 2 сар ийм зүйл болоод толгой гашлаад сууж байна. Өглөө ажилдаа явахад, орой тарахад, орой гэрээс гарахад гээд тэр хүн байнга мөрдөж мөшгиж араас дагах боллоо. Саяхан найзуудтайгаа уулзахаар явахад араас дагаад, байгаа газраасаа гарч ирэхгүй бол ороод самраад гарна шүү гэж утсаар ярьж дарамтлаад байхаар нь санаа зовсондоо гараад явлаа. Машиндаа суугаад явах гэтэл зэрэгцэж машинд орж ирж суугаад хүчиндэхээс наагуур юм боллоо.

Энэ удаан хугацаанд яаж болгоод байна хүнтэй унтсан л байж таарна, үзнээ чамайг ч гэж байх шиг. Эвгүйтвэл дэмий зүйл болох нь гээд аргалаад болиулаад худлаа үнэн юм ярьж байгаад дагадагийг нь мэдэж аваад, машинаасаа буулгалаа. Би одоохондоо дахиж нөхөртэй, эсвэл уулздаг хүнтэй болох тухай бодоогүй байгаа. Бодох зав ч байхгүй ажил гэр ажил гэрийн хооронд л байна. 2 хүүхдээ юугаар ч дутаахгүй, бүх зүйлд ганцаараа гүйх ч бас л чанга ч гэлээ болоод л байдаг.

Гэхдээ тэр хүний дарамтаад болоод сүүлийн үед маш их дарамт, шаналалтай байх боллоо. Хамгийн тэнэг нь би тэр хүнийг хэрэгт холбогдохоор нь тэр түр саатуулах дээр нь очиж эргэсэн гээд боддоо. 2 хүүхдээ эхлээд уулзуулахгүй байж байгаад хэрэгт холбогдохоос нь өмнө хэд хэдэн удаа уулзуулчихсан чинь тухайн үед жаахан юугаа ч мэдэхгүй байсан хүүхдүүд аавыгаа мэдэж аваад одоо хааяа асуух юм. Ингээд эцэст нь өөрийгөө л зүхэх боллоо. Энэ их дарамтаас, энэ хүнээс яаж хол байх вэ?

7 Comments

  1. Mogi says:

    Өөр хүнтэй албан ёсоор гэрлэ, тэгвэл хууль хамгаална

  2. cvbc says:

    нэг л өдөр байгаа газар чинь хутга барьж очиж чамайг хөнөөгөөд өөрөө шоронд ороод хоёр хүүхдийн чинь амьдрал там болох вий. Нөгөө дэлгүүр лангуу ажлуулдаг эхнэрээ хөнөөдөг яргачин шиг. шууд зайгаа яв. ядаж хоёр хүүхэддээ чи өөрөө хэрэгтэй. тэгж бодож амьдар

  3. buuk says:

    chi uuruu l dagaj guij daldaganasan bn sh dee hohichin neg udur naadahniihaa gart uheh dee oilgoh bhaa erguu teneg bolhoor chin l chamtai ingj haritsaj bgaa ym chamaas oligtoi uhaantai hun bol iim maliig songohchgui songosonch hyaad ergej uulzah ch gui hohichin l gj heley dee

  4. B says:

    Zasrahgui ee.Ah duu,naiz nuhudteigee yarilts.Huulichaas zuvluguu avj hatuu bai.

  5. b says:

    хэцүү ч юм даа. хөгийн эр байна даа. бүлэг хулгай дараа нь юу болохын бгаан. одоо шууд ингээд дагаад хүний эрхэнд халдаад бн гэвэл яасын дээ

  6. Бек says:

    Салсан нь дээр шүү

    • 50 тай ах says:

      Мундаг бүсгүй байна .наав муу хорхойгоо үйлдэл хийх бүрд нь 102 өгөөд л бай ийм муу хорхойнууд ихэвчлэн аймхай амьтдал байдаг хэзээч битгий нийлээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.