Уучлаарай ийм юм бичиж байгаад. Манай найз залуу өнгөрсөн жил намайг араар тавьж хүнтэй явалдаад жирэмслүүлсэн байсан. Тэгэхдээ зөвхөн түүнийхээ араас л уучлалт гуйгаад үхэх гээд байсан, би хэн ч биш юм шиг хохироод үлдсэн. Удалгүй сарын дараа намайг ‘уучлаарай’ гээд надаас холдож өгөхгүй болохоор нь итгээд уучилсан юм аа. Яагаад ч юм нийлчихсэн.
Дахиад л шинээр эхлүүлээд явж байтал тэр жирэмслүүлсэн охиноосоо гадна өөр хүнтэй ярьдаг байсан, тэрэнтэйгээ дахиад утсаар ярьдаг байсныг нь мэдсэн. Би маш тайвнаар хардаагүй, уурлаагүй, зүгээр л санамсаргүй байдлаар мэдчихлээ. ‘Энэ юу вэ?’ гэтэл ‘Юм асуусан юм’ гэж төөрөгдүүлээд, хэд хоногийн дараа дахиад ярьчихсан байсан.
Асуутал ‘Тийм юм байхгүй’ гээд ажлынхантайгаа амралтанд явлаа гээд орхиод л явсан. Би түүн рүү ганц ч удаа залгаагүй ээ. Хаячихья, больё гээд хувцасыг нь хүртэл бэлдээд тавьчихсан. Яагаад ч юм залгах болов уу, ирж байгаа болов уу гээд хүлээгээд байх юм. Яг яах ёстой вэ? Уучилсан нь миний буруу болохоор намайг харааж зүхэхгүй байхыг гуйя…
1 Comment
chi uuruu denduu teneg hun bnoo er ni tgd teneg huniig l huurch husseneeree aashildag ym daa hohichin l gj heley dee huurchaad bhd hajuudaa blgd bgaa bol chi uuruu huuraltiig huleen zuwshuurdug l gsn ug sh dee