Сайн байцгаана уу? Би өөртөө тулгарсан, магадгүй надтай ижил насны маш олон залуусын дотор чимээгүйхэн асаж байгаа нэгэн зовлонг хуваалцаж, зөвлөгөө авах гэсэн юм.
Би одоо 32 настай, эрэгтэй. Ганц бие. Өөрийн гэсэн тогтвортой ажил төрөлтэй, амьдралаа аваад явчихдаг, хэнээс ч хараат бус залуу байна. Гол асуудал нь, сүүлийн үед уулзсан, танидаг хүн болгон л ‘Одоо хүнтэй суу, нас чинь оройтлоо, хүүхэд шуухадтай болж амьдралаа төвхнүүл’ гэж шахаж, нэхдэг боллоо. Эхэндээ ч тоодоггүй байсан ч, одоо хажуудах найзууд бүгд гэрлэж, амьдрал нь тусдаа гараад ирэхээр бараг би өөрөө ч дотроо айж, сандарч эхэлж байна. ‘Ерөөсөө ингээд хүнтэй сууж чадахгүй ганцаараа үлдчихвэл яана аа?’ гэдэг айдас намайг хааяа эзэмддэг болчихлоо.
Гэвч хамгийн гол зангилаа нь миний дотоод ертөнцөд байна. Би олон жил ганцаараа байсаар байгаад тэр амьдралаасаа маш их таашаал, кайф авдаг болчихжээ. Хэнд ч тайлагнахгүй, хэний ч ааш занг харахгүй, өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байх тэр ‘ганцаардал’-даа дэндүү тухлаад сурчихлаа. Хэн нэгнийг амьдралдаа оруулж, тэр тухтай бүсээ эвдэхээс бэргээд байна. Гэвч нийгмийн шахалт, ирээдүйн айдас хоёр маань намайг тайван суулгахгүй юм. Надад туслаач, би яг яаж энэ ганцаардлын тухтай бүсээсээ гарч, хүнтэй суух вэ? Надад зөвлөгөө өгөөч… Help me!
7 Comments
Ямар нэг дуртай зүйлээрээ. секц дугуйланд яв. Хүрээлэл чинь жижиж бна. хүрээлэлээ солиод үз
Bi bas yag iim zamnalar yvjaga 32toi zaluu bna. Tgeed garj ehner hailtain bish yahude odoo
Чи хэтэрхий амиа бодсон залуу бололтой… эрэгтэй хүн зарим эрх чөлөөгөө алдаж байж гэр бүл зохиож Гэр бүл үр хүүхдийн өмнө хариуцлага хүлээж ЭР хүн болдог… кккк гэхдээ чи эмэгтэй биш тул оройтох аюул бага шүү дээ…
Bi 31tei.Yg adilhan zamnalaar yvj bgam bro.Bty sanaa zov.Boloh yum boldgooroo l bolno.
Hi, 2 uulaa taniltsay. Yaj taniltsahuu
Lime dugaar.Iishee msg bichchih uu? 72706650
Bi 31tei.2ula yg adil zamnalaar yvj bgam bn bro.Bty sanaa zov.Boloh yum boldgooroo l bolno.