Бие холдвол сэтгэл холдоно гэдэг үг зөвхөн хосуудад хамаатай гэж боддог байлаа. Гэтэл тийм биш юм байна. Би 4 жил гадаадад амьдарч байгаад эх орондоо ирээд багийнхаа найзуудтай уулзсан. Уулзаад суухад нэг л өөр мэдрэмж төрсөн яриа нийлэхгүй, үзэл бодол зөрөх үе их. Зарим нь бүр надад атаархаж явдгийг ч анзаарсан.
Тэр үед л ойлгосон. “Хамгийн дотны найз” гээд бүхнээ дэлгээд байх нь зөв биш юм байна. Хүн бүр өөрчлөгддөг, харилцаа ч мөн адил цаг хугацаатайгаа хамт өөрчлөгддөг бололтой. Магадгүй би өөрөө ч хэт мэдрэгээр хүлээж авч байгаа байх. Гэхдээ нэг зүйл тодорхой санагдсан 4 жилийн өмнөх шигээ халуун дулаан, нэгнээ ойлгосон харилцаа яг хэвээрээ үлддэггүй юм байна. Заримдаа зай л хүмүүсийг өөр болгодог юм шиг.