Нөхөр бид 2 ханилаад 12 жил болжээ хоёр хөөрхөн хүүхдийн аав ээж болоод өдийг хүржээ. Гэсэн ч би гэдэг хүн хань ижлээ хайр халамжаар дутаасныхаа шанд өнөөдөр өөр нэг эмэгтэйд алдаад нөхрөө уучлаад амьдрая гэсэн ч үнэхээр худлаа юм байна. Яагаад ч итгэж өгөхгүй хуурсан үнэнг мэдсэнээс хойш доошоо газар хатуу дээшээ тэнгэр хол гэдэг шиг бачуурч хоёр 3 долоо хонолоо. Би цаашдаа гэр бүлээ бүтэн авч үлдэж чадахааргүй шийдвэртэй хүрлээ. Би бүх насаараа хоёр хүүхдээ бодож нэг гэрт элэг бүтэн амьдарсан ч энэ хүнээс хайр горьдож амьдрах юм байна шүү дээ чадахгүйнээ.
Тийм болохоор хоёр хүүхдээсээ хол байж тэр хоёрынхоо төлөө ажил хийж мөнгө хураая ирээдүйн боловсролд нь нэмэр болоё гэж шийдлээ. Манай хадам аав ээж хоёр анхны ач нар нь болоод ч тэр үү зуны амралт хичээлийн амралт намайг баяр ёслолд орох гэхээр аваад ир хараад өгье гэдэг л тийм буянтай ажилтай хүмүүс шүү дээ. Надад бол муу үг ч хэлж үзээгүй би хэрэлдэж ч үзээгүй. Аав ээж хоёроосоо айж санаа зовж байгаа ч энэ удаад тэр хоёртой л том ачаа үүрүүлхэндээ. Хадам ээж аав хоёр минь нөхрийн минь эгч дүү хоёр надад дэндүү сайн ханддаг хүмүүс л дээ тэднээсээ үнэндээ айж гэмшиж байгаа ч би өнөөдөр буруу зүйл хийгээгүй шүү дээ.
Анх айлын бэр болохдоо би өнчин өрөөсөн өсчөөд хүний хүмүүсийг хайрлаж байж л хайрлуулна гэсэн бодолтой айлын бэр болсон тул намайг уурлаж загнаж байсан ч ам муруйхгүй гэж хичээж ирсэн л дээ би. Нөхрийнхөө аав ээж эгч дүүг нөхрийнхөө дотны гэсэн болгоныг хайрлаж хүндэлж ирвэл нөхөр ч намайг сайн хайрлана насан туршдаа намайг гэнэ гэж андуу бодож нөхрөө хайраар дутааснаа ойлголгүй өөр эмэгтэйд алдаснаа одоо л ойлголоо. Би хичээгээгүй биш хичээсөөн даанч дутуудуулж дээ. Хүн болгон биш ч зарим нэг нь атаархдаг тийм гэр бүл байлаа. Хэцүү юмаа хэцүү юм…
2 Comments
Чи яг нөхрөө хайрлах гээд байдаг юм уу? Өмчлөх гээд байдаг юм уу?
Чиний хайр гэж нэрлээд байгаа тэр нөхрөө дутаачихсан гэж ойлгоод байгаа тэр ойлголт чинь бол өмчлөл байна.
та 2 дөнгөж 12 жил гэж бодохоор Хүүхдүүд чинь жаахан байгаа… ээжгүй аавгүй өсгөх сайн зүйл биш дээ… эр ч бай эм ч бай хүүхдийнхээ төлөө өөрийн жаргалаа хойш тавих ёстой… Бурхан л биш бол Монголд ч Дэлхийд ч бусад оронд ялгаагүй эр эм хэсэг хугацаанд хааяа толгой эргэх байна аа….үүнийг ихэнх гэр бүл даваад туулаад гарсан байдаг.. гэхдээ нийт эрчүүдийн 95 хувь нь гэр бүлдээ хүүхдүүдээ анхны эхнэр дээрээ үлддэг статистик тоо байдаг… энэ 95 хувь дотор танай нөхөр багтаж байгаа… уучлал өршөөл тэвчээр гэдэг үр хүүхдийнхээ ирээдүйг бодсон итгэл, …цаг хугацаа бүхнийг эдгээдэг… чи одоо уучлахыг хичээж тэвчвэл 2-3 жилийн дараа эргээд та 4 аз жаргалтай гэр бүл болсон байна… ээжгүй аавгүй хүүхдүүдийн ирээдүй бүрхэг байдаг шүү… амжилт хүсье… гэр бүлээ хадгалаарай…. чи хадмуудтайгаа сайн гэдэг бас сайн хувь заяа,,, сайн хадам бурханы бэлэг…. ийм л одоо өөрийгөө хөгжүүлж, бялдаржуулж, кармасутра кегель болон иогийн дасгалаар амьсгалж анхаарлаа өөр зүгт хандуул аяндаа нөхөр чинь гуйгаад гүйгээд мөргөөд ирнэ…