Би одоо 40 насны босгон дээр ирчихээд өөртөө төрж байгаа нэгэн нууцхан өөрчлөлтийн талаар илэн далангүй хуваалцаж, зөвлөгөө авах гэсэн юм. Сүүлийн үед манай хосын сексийн харилцаа нэг хэсэг нэлээн идэвхгүй, завсарлагатай байлаа.
Ингээд урт хугацааны дараа буцаад харилцаанд орохоор миний сэрэл мэдрэмж урьдынх шигээ байхаа больчихсон юм шиг санагдах болов. Яг хамтрагчтайгаа нэвтрэх үед үтрээгээр ямар ч мэдрэмж, таашаал авахгүй хэрнээ зөвхөн хэлүүгээ (clitoris) гараар эсвэл механикаар оролдуулж байж л арай гэж дур тавих юм.
Хамгийн хачирхалтай нь, өмнө нь надад ийм асуудал огт байдаггүй байсан. Зүгээр л хэвийн харилцаагаар, үтрээгээрээ маш гоё мэдрэмж авч дур тавьдаг байлаа. Секс харилцаа идэвхгүй болоод удахаар эмэгтэй хүний сэрэл мэдрэмж ингээд ‘унтчихдаг’ юм болов уу? Эсвэл 40+ нас гараад ирэхээр эмэгтэй хүний бие физиологи заавал ийм хувиралд ордог уу? Өөр шиг минь ийм зүйлтэй тулгарч байсан бүсгүйчүүд байна уу, надад зөвлөөд өгөөч…