Надад үнэхээр хэцүү байна, би яах ёстой вэ? Хүн яагаад өөртөө тухтай байгаагаар амьдарч болдоггүй бусдын хүсэлд нийцүүлж амьдрах ёстой юм бэ? Би 100% эмэгтэй төрсөн, 28 жил амьдарлаа, би төрсөн цагаасаа л өөрийгөө эр эм аль ч хүйсэнд харьяалалгүй хүн гэж боддог байсан. Би мэргэ төлөг тавьж далд ертөнцтэй холбогддог хүн болохоороо их мэдрэмтгий, бас хүмүүсээс бага зэрэг өөр хүн, гэрийнхэн маань намайг заавал эмэгтэй хүн байж хүүхэд гаргах ёстой гэж шахдаг.
Үгүй ээ би хүүхэд гаргамааргүй байна, би хүүхдэд дургүй харахаар ад үзээд алчихмаар санагддаг бас эр хүнтэй бэлгийн ажил хийх бүүр дургүй жигшдэг эр эм алийг нь ч сонирхдоггүй гэхдээ би сайхан сэтгэлтэй ч зожиг хүнд тус болох дуртай хүн. Эмэгтэй хүний амьдралаар амьдрах гэж үзсэн боловч надад огт зохиогүй, миний амьдралын хамгийн ад үзмээр он жилүүд бол эмэгтэй байсан он жилүүд. Ухаан санаа эргүү тэнэг болж байсан, тэглээ ч миний бие өөрөө аяндаа эр гормон ихсэж эршиж байгаа, үүнийгээ дагаад саармаг болж байна, хүн заавал бусдад тааруулах гэж амьдардаггүй биз дээ?
3 Comments
Setgets eruul bish ym
tgd uuriinhuuruu zailaach chinii erguutel hend hamaatai ym end uhsen huuree hj bga ym
энэ чиний бх естой ертөнц биш юм биш үү тэгвэл хаха