Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний нэгэн эмч хүүхэн өөрөөсөө урвасан нэг эрийн хоёр төмсгийг эмнэлгийн аргаар суга татаад Луусангийн шоронд ял эдэлж байсан гэх барим тавим яриа соц нийгмийн үед амнаас ам дамжин яригддаг байлаа. Үүнийг сонссон зарим нь “Арай ч дээ, тийм юм гэж юу байсан юм бэ?” гээд огт халгаадаггүй юмсанж.
Элдэв хачин мэдээллээс хол хөндий, аливаа гэмт хэргийн мэдээлэл хаалттай байсан соц нийгмийн үед энэ мэтийн зүйл сонссон хүн эвэртэй туулай үзсэн мэт гайхах нь аргагүй шүү дээ. Тэр ч байтугай хоёр эрэгтэй хүн хоорондоо хурьцдаг “гомо” харьцаанд хүртэл итгэж өгөхгүй “Юу боллоо гэж хоёр эр хүн явалдаж байдаг юм бэ? Санаанд багтахгүй байна” гэдэг байлаа.
Гэтэл өнөө цагт тэр санаанд багтамгүй юмс жирийн үзэгдэл мэт болчихож. Ингээд бодохоор соц нийгмийн үед эр хүний төмсөг суга татаж хөнгөлсөн гэх тэр яриа үнэн байсан байж мэдэх юм.
Өнгөрсөн хавар би бээр эртний танил Сүхбаатар хэмээх найзтайгаа тааралдсан юм. Гэтэл тэрбээр:
— “Чи юун төлөө элдэв шалдав юм сонирхож явдаг хүн билээ. Би чамд их сонин юм үзүүлье. Манай хамаатан жар гаруй насны өвгөн ноднин жил нас барсан юм. Тэгтэл түүний нандин юмаа хадгалдаг жижигхэн хайрцагт юу байсан гэж санана? Соц нийгмийн үед хоёрын хоёр хүүхэнд төмсөгөө суга татуулж байсан гэх өөрийн нь гар бичмэл гарч ирдэг байгаа. Би өвгөний нэрийг хэлээд яахав даа. Зайлуул төмсөггүй байсан болоод ч тэр үү, насаараа гав ганцаараа амьдарсан хүн. Өөрийн гэсэн үр хүүхэд ч байхгүй. Түүнийг хоёр төмсөггүй гэдгийг би өмнө нь хоёр гурван хүнээс сонсож байлаа. Тэгээд түүний төмсөггүй болсон гэх өчлийг уншаад хоёр төмсөгөө хэн нэгэнд суга татуулжээ гэж баттай итгэсэн. Чи итгэнэ үү байна уу өөрөө мэд л дээ” гэсэн юм.
Түүнээс би өвгөний бичсэн гар бичмэлийг авлаа. Итгэхэд бэрх зүйл. Эртний Хятадын эзэн хааны ордонд өч төчнөөн тайган эр байсан гэдэг шүү дээ. Тэгээд ч өнөө цагт төмсөг зэргийн юмаа суга татуулж байсан явдал тийм ч хачирхалтай ховор тохиолдол биш болчихоод байгаа юм. Уншигч та ямар ч байсан бурхан болсон өвгөний гар бичмэлийг сонирхоно уу?
…Хүн гээч амьтан элдвийг үзэх юм даа. Залуудаа би сайхан эр явлаа. Комсомолийн дээд сургууль дүүргэж ирээд Эвлэлийн Төв Хорооны хэлтсийн дарга, хоёр дээд сургууль төгссөн, гадаадын таван ч орноор явсан гээд онгирч бас чадна. Одоо тэтгэвэрт гарахад тавхан жил үлдэж дээ. Гэхдээ эцэг эхээс заяасан сайхан биенээсээ хоёр төмсөгөө алдаж, хоосон хуухнагтай үлдсэн минь хохь болоо юу даа.
Эвлэлийн төв хороонд байхдаа Янжмаа гэдэг хүүхэнтэй нэг хэсэг манаргасан. Дараа нь Отгонцэцэгтэй, тэгээд Саранцэцэгтэй, эцэст нь Болорцэцэгтэй явалдаад л дахиж эм хүн дээр мордох эрхгүй болсон доо. Би гэдэг хүн дандаа “Цэцэг”-үүдтэй орооцолдож явах үйлтэй байж дээ.
Ид шажигнаж явсан 35 насандаа Саранцэцэг, Болорцэцэг гэдэг хоёр хүүхэнтэй танилцаад авдаг юм байна. Тэгээд зав зайг нь тааруулаад эцэг эхээсээ үлдсэн хоёр өрөө байрандаа ээлж дараагаар авчирч жаргал эдэлдэг боллоо. Эхний хоёр жил юу ч мэдэгдсэнгүй. Сараа нөхөртэй, Болороо нөхөргүй. Нөхөр сүүдэртэй Сараа ч яахав хэдэн бор юм өгчихвөл биеийн жаргал эдэлчихээд яваад өгнө. Харин нөхөр сүүдэргүй Болороо надтай сууна барина гэж шаналгах нь үнэхээр бэрх. Миний хувьд ч за гэж чадахгүй, үгүй ч гэж чадахгүй ацан шалаанд орчихоод жил гаруй боллоо.
Гэтэл шинэ оны өмнөхөн Болороо maнь баахан чихэр жимс, архи дарс барьчихсан сүйд майд амьтан орж ирээд “Чамайг өнөөдөр сайхан жаргаана” гэв. Би ямар жаргал цэнгэлээс буцаж байсан биш. Авчирсан архи дарснаас нь чамгүй хүртэж, гэрийн жаргал, эрийн жаргал хоёрыг зэрэг зэргээр хүртэж гарлаа. Болороо гурван шил архи авчирсан байв. Сүүлдээ би бүр тас үсрээд унаад өглөө.
Нэг мэдсэн салтаанд час гээд явчихдаг юм байна. Цочоод сэрсэн чинь Болороогийн минь гар цус нөж болчихсон, нэг бөөрөнхий улаан юм аяга руу шидэж, хөвөн, эм тан барьчихсан, нүд нь орой дээрээ гарчихсан зогсож байдаг байгаа. Өвдөж байна гэдэг тоймгүй. Юу болчихов оо гээд өндийгөөд иртэл Болороо:
— “За чи ингээд тэр Сараатайгаа явалдаж бай! Хоёр төмсөгтэй байхаар би хангаж дийлдэггүй юм байж. Одоо чи ганц төмсөгтэй болсон. Тэгэхээр би чамайг цаашид хангаж дөнгөх байлгүй” гээд л хашгичиж гарах нь тэр.
Би цусаа тогтоох гэж нэлээд үзсэн, тун ч болдоггүй юм билээ. Салтаа чинь гар хөлтэй адилхан боочихож болдоггүй эд билээ. Аргагүйн эрхэнд түргэн дуудаж, бараг хоёр литр цус алдан байж амьд үлдсэн дээ. Би муу Болороодоо хэрэг үүсгээд яахав гэж бодоод “Гомдолгүй” гэж хичнээн хэлсэн ч түүнд зургаан жилийн хорих ял өгөөд Луусангийн шорон луу цөлчихөж билээ.
За яахав, энэ хэрэг ингээд өнгөрдөг байж. Өрөөсөн төмсөгөө суга татуулсан би нэг хэсэг ёстой л нөгөө засуулсан хуц шиг л томоотой явлаа. Тухайн үед би МЗЭ-ийн хороонд зааварлагч хийж байсан тул Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт үзүүлдэг байв. Орос эмч сэтгэл гаргаж миний эрхтэнийг эмчилж илаашруулаад “Бэлэг эрхтэн чинь ганц төмсөгтэй ч гэсэн цаашид бэлгийн ажил хийж чадна. Харин үр хүүхэдтэй болж чадахгүй нь харамсалтай” гэж хэлдэг байгаа. Ингээд миний муу шодой дайн тулаанд орж шархадсан цэргээс өөрцгүй болов.
Гэтэл жилийн дараа Сараа маань нөхрөөсөө салчихсан энээ тэрээ гээд гэнэт гарч ирээд бид хоёрын дунд бас нэг асуудал үүсээд явчихлаа. Муу үг модон улаатай гэдэг үнэн юм билээ. Миний өрөөсөн төмсөгөө алдсан явдлыг тэр олоод сонсчихжээ. Бүтэн жил уулзаж учраагүй Сараа надтай хөнжлийн жаргал эдлэхээсээ өмнө салтаа руу гараа явуулж, нөгөө мууг минь зориуд барьж үзэх гэж зүтгэсээр байгаад санасандаа хүрч билээ.
Тэгснээ “Миний сонссон худлаа биш байж. Эр хүн хоёр төмсөгтэй байдаг шүү дээ. Гэтэл чамд ганцхан байна” гээд л галзуу юм шиг тас тас хөхрөөд:
— “Яахав, яахав. Ганц дайчин ганцаардахгүй. Ганцаараа ч гэлээ гадас нь босдогоороо босож байвал болоо юм биш үү?” гээд эрхтэнийг маань гачаалдаж босгоод шууд л дээрээс мордоод авлаа.
Тэгээд байдсан гүү шиг шээс алдаад л чарлаж гардаг байгаа. Ер нь дур тавихаасаа өмнө шээс алддаг их сонин хүүхэн байсан юм. Би ч энэ байдалд нь уярч нялхарна гэж жигтэйхэн. Эмэгтэй хүн салтаа руу шээс гоожуулаад байх нь их янаг тачаангүй санагддаг юм. Сараа маань яг л уянгалуулан дуулж байгаа юм шиг намуухан гиншсээр дур тавьж билээ.
Тэгээд тэр:
— “Болороо ёстой айхтар хүүхэн юмаа. Чамайг ийм болгочих гэж. Түүний чамайг харамлаж хайрласан үнэнч дурлалыг нь үнэлэхээс гадна зоригийг нь үнэлмээр санагдчихлаа. Чамд нэг төмсөг үлдээсэн минь бас яамай даа. Хэрвээ хоёуланг нь суга татчихсан бол би өнөөдөр чиний өвөрт ингээд хэвтэж байхгүй шүү дээ. Одоо би энэ нар болсон бөөрөнхий юмаа хэнд ч алдахгүй. Надаас одоо чиний ганц төмсөгийг хэн ч булааж чадахгүй” гэх зэргээр баахан налигнаж байгаад унтаж билээ. Энэ мэтээр бид хоёр хэд хоногийг дэндүү жаргалтай өнгөрөөсөн юм.
Гэтэл нэг өдөр гай болж манай ажлын газрын Эрдэнэцэцэг гэдэг гайгүй царайлаг хүүхэн над руу хандраад болдоггүй. Социализмын үед ямар буудал муудалд орж унтана гэж байсан биш. Эрчүүд болж л өгвөл нууц амрагийнхаа нөхрийг эзгүй хойгуур гэрт нь ирдэг, эсвэл өөрсдөө эхнэрээ эзгүй хойгуур нууц амрагаа гэртээ авчирдаг нэг тийм бичигдээгүй хууль үйлчилдэг байсан юм. Өнөө цагт бол аль дуртай буудалдаа эсвэл голын эрэг, машин дотроо янзалчихна шүү дээ.
Би нөгөө л социализмын зарчмаар Эрдэнэцэцэгийг гэртээ аваачаад нухчих санаатай сугадаад явж байтал яг байрныхаа үүдэн дээр Сараатай халз мөргөлдчихдөг байгаа. Зүрх палхийгээд л явчихаж билээ. Түүнийг улаан галзуу юм давхиж ирээд Эрдэнэцэцэгийг үсдээд авах болов уу гэж бодож байлаа.
Гэтэл Сараа дэндүү тайвнаар:
— “Наад хүүхнээ яг одоо намайг харж байхад буцаагаад явуул. Би чамайг яахав нэг удаа өршөөе. Дараагийн удаад бол дагуулж яваа хүүхний чинь үс гэзэгнээс ганц ширхэг хялгас ч үлдэхгүй шүү!” гэж хатуу сануулав.
Тэр орой Сараа бид хоёр “Ард” кино театрт Зөвлөлтийн “Тагнуулын дууль” гэдэг кино үзээд манайд ирлээ. Хоёулаа оргилуун дарс буудуулж дэндүү сайхан хурьцсан санагддаг юм. Ор хөнжлийн жаргал хэзээ архи дарсгүй өрнөдөг байлаа даа. Би бараг л тасарчихаад байлаа.
Тэр үед Сараа “Хөгшин чинь гарч ахиад юм аваад ирье” гээд боссон. Удаа ч үгүй ирсэн. Би түүнтэй бүтэн шил архи, бас бус пиво хувааж уусан санагддаг. Ухаан алдаад тас үсэрчээ.
Нэг мэдсэн салтаа хавьд час хийсэн. Иод барьсан Сараа инээмсэглэн зогсож байлаа. Би дахиад ухаан алдсан. Мань хүүхэн Болороотой адил бас нэг бөөрөнхий улаан юм шууд ам руугаа хийчихсэн. Тэр нь миний үлдсэн ганц төмсөг.
Би түр зуур ухаан балартаад дахин сэргэхэд Сараа миний дэргэд сууж байлаа. Төдөлгүй тэр утас авчраад:
— “За миний хөгшин яг одоо цагдан сэргийлэх дууд. Би хайр дурлалынхаа төлөө Болороогийн хойноос шорон луу очъё. Бусдад алдчих гээд байсан ганц эрдэнээ найз нь залгичихсан шүү. Цус чинь тогтсон. Чиний түрүүчийн гашуун туршлагаас болж цус яаж тогтоох аргыг би бараг бүтэн жил судалсан юм шүү. Одоо харин гандан бууршгүй наад ганжин чинь босохоосоо өнгөрөв бололтой. Гэхдээ босохгүй ч гэлээ чи өчигдөр оройны хүүхнээ сугадаад алхаж бас болно шүү. Тэр цагт би чамайг хардахгүй” гээд мэлмэртэл уйлдаг байгаа.
Зайлуул, сэтгэцийн өвчтэй байсан юм билээ. Энэ нь төмсөгний хэргийг шийдвэрлэх үед тогтоогдсон. Шүүх хурлын дараа би түүний сэтгэлийг тайтгаруулах санаатай дөхөж очоод:
— “Найз нь үүрд тайган болсон шүү дээ. Эртний Хятадын эзэн хаад өргөөндөө 300 орчим тайган орогнуулдаг байсныг би олж мэдлээ. Гэхдээ эд цөм идэр залуудаа тайган болсон. Харин би тэдний хажууд Болороо, Сараа гэдэг хайр дурлалын хоёр сайхан бурхантай энгэр зөрүүлж амжсан хүн. Та нарын минь хэрэг бүтэж байвал миний тайган болох ёстой нохой долоо. Хоёр сайхан хүүхнээр хайрлуулж үзлээ, дурлуулж үзлээ, загас усанд цэнгүүлж үзлээ. Одоо боллоо, ханалаа цадлаа” гээд өндөр зэрэгцээд Сарааг тэвэрч аваад үнстэл доодох маань бас өндийх янзтай болж билээ.
Хүний шунал гэж барагдахгүй юм даа. Хоёр төмсөгөө суга татуулчихсан хэрнээ л хоосон хуухнаг маань өндөлзөөд байгаа юм даа. Одоо бол Болороо, Сараа хоёр маань хоёулаа наранд гарсан. Эр хүний замын хүзүү мөн ч урт байдаг юм байна даа гэжээ.