Архи ууж үзмээр ч юм шиг

Сайн байцгаана уу. Бүгдэд нь энэ өдрийн мэнд. Би өдгөө 40 настай, эхнэр, бага ангийн нэг хүүхэдтэй хүн байна. Ойрын үед эхнэр маань “салмаар байна, залхаж байна” гээд байдаг боллоо. Учир нь би одоо ажил хийдэггүй, хүүхдээ сургуульд зөөж, ар гэрээ даадаг. Анх “Арай илүү цалинтай нь ажиллая” гэж харилцан тохиролцож шийдсэн юм л даа.

ЭРЧҮҮДИЙН БЭЛГИЙН СУЛРАЛ ЭСРЭГ ХОЙД СОЛОНГОСЫН БЭЛДМЭЛ

Гэтэл одоо нөхцөл байдал хүндэрч, надад өөрийн гэсэн орлого юу ч алга. Эхнэр, хүүхэддээ баяр ёслолоор ч бэлэг авч өгөх санхүү алга. Зүгээр л гэрийн “эзэгтэй” шиг боллоо. Гэрийн бүх ажлыг тултал хийж байна. Оройн хоол, өглөөний хоол, ажил дээрээ идэх хоолыг нь хүртэл өглөө 06 цагт босож бэлдэж өгдөг. Тэгсэн харин одоо намайг “Ажилгүй, орлогогүй, арчаагүй. Би мөнгө олж байна, чи юу ч хийхгүй байна” гэж дарамтлах боллоо.

Би өөрийгөө яг л “Би ч дээ…” гэж голж, бодох боллоо. Ажилд оръё, орон нутагт ажил байна, найзуудтайгаа юм хийе гэхээр “Чи ажилтай нэрээр шоудаж, хүүхэндэх гэлээ” гээд тэс зөрнө. Яг үнэндээ би маш шударга, нэг ч удаа араар нь тавьж байгаагүй, архи дарсны хамааралгүй хүн. Албан газрынхан хүртэл “Эхнэртээ базуулсан, ганц орой гарчихад яахав дээ” гэдэг байсан ч би базуулсандаа биш, эхнэр хүүхэд рүүгээ л яардаг байлаа.

Одоо бүх юм эсрэгээрээ эргэж, орой гэртээ харихад “Юу гэх бол” гэж айдаг боллоо. Архи ууж үзмээр ч юм шиг, бүгдийг хаяад явчихмаар ч юм шиг шийдвэр гаргахад үнэхээр хүнд байна. “Анхнаасаа л ар талыг даалгүй, өөрөө ажил төрөл хөөж байдаг байж” гэж маш их харамсаж сууна. Та нар минь тусалж зөвлөөч, би одоо яавал дээр вэ? Баярлалаа.

7 Comments

  1. munkh e says:

    Яаралтай ажилтай орлоготой бол эр хүн эхнэрээрээ тэжээлгэнэ гэдэг хэзээ ч байж болохгүй асуудал ямар мэргэжилтэй вэ мэргэжлийн дагуу ажилла хөдөлмөр л бага ч болов мөнгө ол

  2. buuk says:

    er hun baigalaasaa hangagch bdg l daa chi tm bish archaagui pzda bolhooroo emegtei hunees dor tsalin awaad ehneeree tejeelgesen zolbin shees l bna nasand hurtlee eejeeree nasand hurcheed ehneereeree nasaaraa busdiin gariig harj amidrasan archaagui pzdaag hen saihnaar bodhow dee ternii orond zolbin jinger trejeewel eznee umuuruud ng hutsah ym daa sain bod bod

  3. .. says:

    Ийм юм ярьдаг эхнэр бол жижигхэн асуудал.Яаралтай ажил хий.Хэдэн цаастай болоход бүх юм ок.Ухаалаг хүн бол сардаа 1-2 асуудалгүй ууна.

  4. Ah n baina oo says:

    Naaduul chine yrij tohirchood teriigee martanaa hogiin garuud shdee. Odoo uur ailiin nuhuriig lag ntr geed bodood yvjiij magadgui. Tegeheer hugshuun ger ornii ajilaa yu ch bitgii hii shuud ajild ntr orood yvsan n deer tegeheer chinii ter ih ajil turul amjuuldag bsan buh yum chine uguilegdeed bi buruu bodoj bsan bna gedgee oilgono. Yr n ihenh huuhnuud ih hogiin humuus shdee. Shaaal hudlaa ongon tsarailna baliar ataarhuu ym bilee bugd l adilhan. Saihan zaluu nasan deeree bgaan bna fitnessd yvaad huvtsas hunartaa anhaaraad goy tsembii baisan n deer shuu. Uurtuu hairtai bai archaatai bai hugshuun. ih baga n hamaagu orlogtoi bai hugshuun. Uurtuu archaatai baihaar uuriin ehner tudiigu uruuliin ehneruud ch handaraad eheldeg ym bile muusain zavaan yumnuud. Hudlaa bult bult tsum tsum shaasan baagiinuudiin ugend n itgeel amand orchih shahaal yvjiidag ihenh huuhnuud.
    Gehdee goy uhaalag alivaag naanatai tsaanatai oilgochdog mundag goy tushigtei busguichuud baidag shuu. Ted nart bol RESPECT. Busad hov yrisan ataarhsan instagiin storygoor horvoog dugnedeg teneguuded bol mai shuu

  5. baagii-1 says:

    Залуу минь Архи Тамхинаас хол байгаарай… Харин өөрийн гэсэн Ажил төрөл орлогтотой байх ёстой шүү…. Эхнэртээ хэл..Ажилгүй орлогогүй арчаагүй гэж намайг голж эхэллээ… гологдохгүй хүүхдээ өнчирүүлэхгүйн тулд би ажил хийх болно гээд..гарч ажилтай бизнестэй хамт олонтой бол…

  6. 40 garsan zalu7 says:

    eregtei hun ajil hiideg ch bai hiideggui ch bai ehner chin chamaas iluu mungu oldog baival yag chiniih shig asuudal uusdeg yumaa. tiimees ehnereesee iluu orlogo oloh heregtei esvel salaltaar duusdag bolno. arhind orvol chinii amidral duusaa.

  7. Зөвлөгөө says:

    Эр хүн гэр бүлээ удирдан чиглүүлж авч явж байж сая эхнэртээ үнэлэгддэг байх гэж боддог. Тэгэхгүй бол хэнд ч үнэлэгдэхгүй, мөнгөгүй эр хүн өөртөө итгэлгүй, хэлж байгаа зүйл нь хүчгүй зүгээр л хэнд ч хэрэггүй болдог шүү. Одоо алдсан ч оносон ч өөрөө юу хиймээр байна тэрийгээ хий гэж зөвлөе дөө. Тэгээд ирэхээр эхнэр чинь өөрөөр харнаа, харизмтай бас өөрөө зүтгэлтэй урагшаа чиглүүлж чаддаг эрчүүдийг хүмүүс үнэлж, сонсож бас хүндэлж эхэлдэг шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.