Сэтгэлээ нээж, та бүхнээс ухаалаг зөвлөгөө авах гэсэн юм. Би анх танилцсан энэ хүнтэйгээ шууд л суучихсан юм. Яагаад ч юм бэ надад анх харахад л их таалагдсан болохоор “Хамт амьдаръя” гэсээр байгаад сэтгэл шулуудчихсан байж билээ. Хамт амьдраад одоо 12 жил болж байна, дундаасаа 4 хүүхэдтэй. Амьдрал бусдын л адил жигд үргэлжилж байгаа ч надад нэг зүйл маш хэцүү, сэтгэлд хүнд байна.
Манай нөхөр өмнө нь хүнтэй нэг ч удаа үерхэж үзээгүй, шууд л надтай суусан юм байна лээ. Тэгээд ч тэр үү, одоо гудамж талбайд хөөрхөн бүсгүйчүүд, залуухан охидыг харахаараа л харцаа огт салгаж чаддаггүй. Надад энэ зан нь үнэхээр муухай, доромжлол шиг санагддаг. “Миний дэргэд битгий тэгж бусад руу гөлөрч бай” гэж уурлахаар өөдөөс “Сайхны өмнө харц буруугүй” гэдэг ганцхан үгийг хэлээд л өөрийгөө зөвтгөөд явдаг юм.
Би эмэгтэй хүнийхээ хувьд өөрийгөө маш их тордож, гоё сайхан байх гэж хичээдэг. Гэтэл тэр гадны хүүхнүүдийг хардаг шигээ намайг нээх их ойшоож хардаггүй. Одоогоор би нялх биетэй, хүүхдээ хараад сууж байна. Нөхрийн маань энэ зан 12 жилийн турш огт өөрчлөгдөлгүй яваа юм. Учиргүй араар тавьж, хүнтэй явчихдаггүй ч хөөрхөн бүсгүйчүүдэд нугасгүй дуртай юм шиг санагддаг.
Би түүний сэтгэлд хүрэх гэж, хөөрхөн болох гэж зөндөө хичээдэг ч хүрдэггүй бололтой. Заримдаа өөрийгөө голж, бүр салмаар ч санагдах юм. “Намайг байгаагаар минь чин сэтгэлээсээ хайрладаг хүнтэй суусан бол ямар гоё байх байсан бэ” гэсэн бодол ч төрөх боллоо. Чи хараа биз дээ гээд хэрүүл хийлтай биш, яалтай ч билээ. Надад ийм бодол төрөх нь зөв үү, эсвэл би шал тэнэг зүйлд атаархаж, шаналаад байна уу? Надад тусалж, зөвлөгөө өгөөч…
4 Comments
Эхнэр маань анх надад тэгж хэлж байсан. Хажууд нь байхдаа нүдгүй мэт л байна шд. Тэгэхгүй бол бөөн хэрүүл…лай. Зарим хүүхнүүд ийм, зарим нь тоодоггүй юм байна лээ. Өөртөө итгэх итгэлийн асуудал юм уу?
Demii yumnd sanaa zovj ataarhaj bna shu. Harin chamd evgui sanagddag bol evgui bdagaa evteihen ugeer ilerhiileed helbel oilgono, tegj hardgaa bolino. 12 jiliin amidral, 4 huuhed, mash undur bosgo shu. Ene hurtel bsan geheer hairtai l gesen ugdee. Chinii biye bas nylh bna, emzeg bna. Tenhreed ireheer chine ene bodol chine bas bagasah bh.
chi bol denduu teneg huuhen bnoo iim tng ym chin hen chamd tatagdah be dee Учиргүй араар тавьж, хүнтэй явчихдаггүй ч genee teriig chi mdhgui chamd barigdahgui l ywdag bhgui yu хөөрхөн бүсгүйчүүдэд нугасгүй hun cham shig sonirholgui teneg emegteid unench bh ymarch bolomjgui deerees ni chi ugaasaa oligtoi saihan turuugui bol 1000 tordood shan busguichuudtei en zeregtsehgui l dee ternii barimt ni nuhur chin chamd bish uur hund nudee unagaj bna daa udur ireh tusam chi ulam nuhurtuu gologdoj shilegdej haygdah bolno uuriin bish hunee hucheer uuriin bolgoson bol uiliin uree edleed l ywj dee
Шал тэнэг зүйлд атаархаж бна. Эр хүн ямарч сайхан хүүхэнтэй суусан бусад эмсийг харах төрөлхийн өгөгдөлтэй бдаг юм.