Сайн байцгаана уу, сүүлийн үед нэг асуудлаас болоод үнэхээр учраа олохоо байлаа. Найз залуу маань уг нь өөр асуудалгүй, ажилсаг, сэтгэлтэй сайн хүн л дээ. Гэтэл хааяа нэг сонин юм яриад “Чи намайг хардсангүй, утас шалгасангүй. Өдөр бүр шалгаж байвал надад гоё байна, чамд өөр эрэгтэй хүн байхгүй биз, намайг орхихгүй биз” гээд л байнга асуух юм. Хэд ч хариулаад, ярилцаад дахиад л нөгөө асуултуудаа тавина. Сүүлдээ хэрүүл болоод “За больё, хоёулаа таарч тохирохгүй юм байна, салъя” дээрээ тулдаг. Тэгээд эрүүлдээ “уучлаарай” гээд гүйгээд ирнэ.
Өчигдөр бүр “Би тийм хардалт сэрдэлтэд дургүй, чадахгүй. Хүссэн юмаа өмсөнө” гэсэн чинь өөрөө түрүүлээд “За за, чи бид хоёр ингээд дуус” гэдэг байгаа. Би ч мөчөөгөө өгөлгүй “Ок, анхнаасаа л биш байсан” гээд хэлчихсэн чинь хэсэг хугацааны дараа дахиад л “уучлаарай” болоод унасан. Сүүлдээ надаас салмаар байгаа болохоороо ингээд шалтаг хайгаад байна уу ч гэж бодогдох шиг.
Би уг нь тийм аймар богинохон хувцас өмсөөд байдаггүй. “Битгий өмс” гэсэн шортыг нь “За за яахав, өмсөхгүй ээ” гээд тохирчихсон байсан юм. Тэгсэн нэг өдөр гадаа аймаар халуун, өмсөх юм олдохгүй болохоор нь нөгөө шортоо барьж аваад “Энийг өмсчихвөл бас бөөн хэрүүл болно тэ?” гэж хэлээд, за яахав гээд өмдтэйгөө гарсан юм. Тэгсэн чинь “Өмсөхгүй гэчихээд дахин дахин асуулаа, наад шортоо хая” гээд дахиад л бөөн хэрүүл болсон. Энд яг миний буруу байна уу, эсвэл тэр хүний буруу юу? Би үнэхээр яахаа мэдэхээ байлаа, туслаач…
2 Comments
нээрээ ийм мэдрэл гарууд бдаг л юм бхдаа хаха
Балай писда байна шдээ.. эмэгтэйгээ гоё санаанд нь таарсан хувцас ч өмсөхгүй..