Орой бүр ганцаараа элгээ тэвэрч унтсаар үнэхээр туйлдаж гүйцлээ

Би одоо 34 настай. Өөрөөс маань болсон уу, эсвэл нөхрөөс маань болсон уу бүү мэд… Хоёр биений маань харилцаа ямар ч амьгүй, авах юмгүй болоод яг 3 жил өнгөрчээ. Үнэндээ би маш их залхаж, туйлдан ядарч байна. Хүн л болсон хойно хааяа ч гэсэн эр хүнд халуунаар тэврүүлж, эрхэлж, бас эмэгтэй хүнийхоо хувьд ор хөнжлийн ажлыг маш их хүсэх юм.

ӨӨРИЙГӨӨ ЭРХЛҮҮЛ…

Яагаад ийм байдалд хүрсэн шалтгааныг бичвэл түмэн зохиол болно. Хүн болсон хойно бүгд л өөрийгөө зөвтгөж таарна биз. Гэвч надад хамгийн хэцүү байгаа зүйл нь би эмэгтэй хүн гэдгээ, хэн нэгэнд хэрэгтэй, дур булаам бүсгүй гэдгээ мэдрэхээ бүрмөсөн болиод залхаж байна. Орой бүр ганцаараа элгээ тэвэрч унтсаар үнэхээр туйлдаж гүйцлээ. Хүмүүс минь, нөхрөө буцааж яаж өөртөө татах вэ? Надад зөвлөөч…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.